Эрчүүд ямар эмэгтэйтэй гэрлэхээс татгалздаг вэ?

2014 оны 9 сарын 09
Цаг хугацаа өнгөрсөөр л. Танд нөхөр ч байхгүй, гэр бүл ч үгүй... Ганц бие найз бүсгүйчүүдтэйгээ сууж цагийг өнгөөрөх нь ямар ч баяр баясгалан өгөхгүй байна уу? Хотын гудамжаар таны зиндаанд хүрэхгүй бүсгүйчүүд хэний ч анхаарал татмаар эр нөхрөө сугадан явж битүүхэн атаархал төрүүлээд байна уу? Гэтэл ухаантай, царайлаг, боловсролтой таны хувьд нэг л болж өгөхгүй байна  уу? Шалтгаан нь юунд байна гэж эмэгтэй та бодож үзсэн үү. Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээллийг анхааралдаа аваарай.
Магадгүй Таны зан төрх, эрчүүдэд тавьж буй шаардлагатай холбоотой байж болох юм. Сэтгэл зүйчид эрчүүд ямар бүсгүйчүүдтэй гэр бүл болохыг хүсдэггүй ба айдаг талаар судалгааг гаргажээ.

Нэгдүгээрт: Эр нөхөр улаан цайм эрж хайсан, энэ тухайгаа боломж бүрийг ашиглан нүүрэн дээр нь ярьдаг хүүхнүүд эрчүүдийг үргээж орхидог. Гэрлэх тухай хүсэл эр хүнд өөрөө аяндаа хэн нэгний албадлага шахалтгүйгээр төрөх ёстой. Гэрлэх тухай шаардлагыг эмэгтэй та түрүүлж тавьснаар түүнийг тэр даруй алдана. Тэр зүгээр л зугтах болно.

Хоёрдугаарт: Эрчүүд биеэ тоосон, зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй “шулам” шиг эмэгтэйчүүдээс айдаг.  Мэдээж энэ “шуламнууд” сайн нууц амраг байдаг. Тэд өөрийн үнэ цэнийг мэддэг, өөртөө хайртай, гоо үзэсгэлэнтэй, биеэ арчилж торддог, итгэлтэй, эрчүүдийг мэддэг. Ёс мэт ийм бүсгүйчүүд амиа бодсон байх ба эрчүүдийг зорилгодоо хүрэх гүүр гэж боддог. Түүнээс гадна “шуламнууд” өөртөө хэт хайртай тул түүнийг гомдоосон (татгалзсан) эр хүн тамд уналаа л гэсэн үг. “Шуламнууд”-ын дэргэд ухаантай, мэдрэмж сайтай, тэднийг номхотгож, өөртөө дурлуулж чадах хүчирхэг эрчүүд л амьдарч чадна. Харин ийм гэр бүлд “ш” бүсгүйчүүд маань хамгийн сайн эхнэр болдог гэнэ.
Гуравдугаарт: Хэтэрхий эрх танхил, ээж аавын өврөөс гараагүй, нялх хүүхдийн сэтгэл зүйтэй хатагтай нараас эрчүүд айдаг. Үзсэн сериал, уншсан романыхаа дотор орсон тэд байнгын сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлэл (тэсрэлт маягийн гэх үү дээ) хүсдэг нь амьдрал бол амар амгалан гэр бүл гэж төсөөлдөг эрчүүдэд тохирохгүй.
Мэдээж “зүүн гарын явдлынх нь” тухай алдар цуу нь түгсэн бүсгүйтэй хэн ч ханилахгүй. Маш цөөн тохиолдолд эрчүүд хайр сэтгэлдээ хөтлөгдөн хүмүүжүүлэх найдвар өвөртлөн баруун солгойгүй унтдаг бүсгүйтэй гэрлэдэг. Гэхдээ ихэнхи тохиолдолд сэжиглэх ба найз нөхдийн бодол санаанаас ичдэг.
 
  •  Түүнчлэн Эр хүн хайр дурлалдаа сохроогүй л бол эмэгтэй хүн түүний түрийвчинд татагдсаныг мэдмэгц зайгаа авдаг. Шуналтай байх нь эмэгтэй хүний нэг их сайн шинж биш. Хэрвээ ухаалаг эмэгтэй бол үүнийгээ сайтар нуух  хэрэгтэй.
  •  Секс бол зөвхөн үр удмаа үлдээхийн тулд хэрэгтэй гэж үздэг “гэлэнмаа” нар эрчүүдийн сонирхлыг татдаггүй. Ийм бүсгүйчүүд шүтлэг нэгтэнтэйгээ л дэр нийлүүлдэг байх даа. Сексийн хэвийн харьцаа аз жаргалтай гэр бүлийн суурь гэдэг хэнд ч ойлгомжтой юм.
  •  
  • Феминист эмэгтэйчүүдийг эрчүүд хүндэлдэгч гэр бүлийн асуудал дээр айдаг. Ямар ч эр хүн ажлаасаа гадна гэртээ бас нэг босстой байхыг хүсэхгүй. Анхны уулзалтаасаа эхлэн эрчүүдийн алхам тутмыг хянаад эхэлдэг эмэгтэйчүүдээс эр хүн зайгаа авах нь ойлгомжтой.
  •  Юм болгон дээр ээжээсээ зөвлөгөө авдаг бүсгүйчүүд байдаг. Эр хүн өөрийн нь санал бодол хадам ээжийн дараа байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Эр хүн мөн л юм бол! Тийм учраас нөхөрт гарахыг хүсэж буй бүсгүйчүүд минь өөрийн эр хүнтэй харьцах зан төрхийг сайтар нягтлаад үзэхэд буруудахгүй. Үүнийхээ үндсэн дээр зан харилцааны тактикаа боловсруулаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8406
0 эможи
keyboard_arrow_up