Эхнэрээ болгох зөв эмэгтэйгээ олсныг мэдэх 8 шинж

2014 оны 9 сарын 09

Амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэсэн үг бий. Эр хүн бүр өөр өөр эмэгтэйг сонирхдог ч хүн бүр анхаарах хэрэгтэй хэд хэдэн шинж байдаг. Намайг хуучинсаг гэж хэлсэн ч болно. Гэхдээ би хүн амьдралдаа нэг л гэрлэх ёстой гэж боддог. Тиймээс та зөв эмэгтэйтэй учирсан, өөр хүн цаашдаа хэрэггүй гэдгийг ойлгох 8 шинжийг танилцуулж байна. Одоо хамт байгаа бүсгүйд тань эдгээр шинжүүд байгаа юу гэдгийг та өөрөөсөө асуугаарай.

1. Та түүнд итгэдэг

Итгэлцэл гэдэг хосуудын харилцааны хамгийн чухал зүйл. Та 2-ын итгэлцэл хэр бат бөх вэ? Хэн нэгний итгэлийг хөсөрдүүлнэ гэдэг түүнд маш том шаналал үүсгэдэг. Хайртай байх тусам илүү их шанална. Та бүсгүйдээ үнэхээр итгэдэг, итгэлийг тань хөсөрдүүлэхгүй гэдгийг нь ч мэдэж байгаа бол та онцгой нэгнээ олжээ.

2. Таны амьдралд муугаас илүүтэй сайн нөлөө үзүүлдэг.

Хэрэв та дуралсан бол хайрт тань таны амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг ойлгоход хэцүү. Учир нь хүн дуралхаараа сохордог. Таны амьдралд муу нөлөө үзүүлж байна гэдгийг ойлгох бараг боложгүй.

Харин таны амьдралд таньд тусалж, дэмждэг хүмүүс байдаг байх. Тэдгээр хүмүүсээс дэмжлэг авч болно. Эсвэл хайрт тань үргэлж таныг зовоож, шаналгадаг бол аль болох хурдан түүнээс холдох хэрэгтэй.

3. Тэр таньд итгэдэг, өөртөө итгэх урам зориг өгдөг

Бид 80 хүртэл насалдагтаа баярлах хэрэгтэй. Энэ нь бараг 29,000 өдөр гэсэн үг. 29,000 өдрийн турш та өглөө бүр сэрээд амьдралын төлөө эрч хүчтэйгээр зүтгэх хэрэгтэй болно. Өдөр бүр хажууд чинь байж, таньд урам зориг өгдөг хэн нэгэнтэй байна гээд бодоод үздээ.

Таныг дэмжиж, урамшуулдаг зөв эмэгтэйг сонгосноор таны хүсэл мөрөөдөл, зорилго тань биелэх магадлал нурахаасаа илүү байна.

Эмэгтэй хүний таньд өгөх хамгийн том бэлэг бол таныг илүү сайн хүн болгох явдал юм.

4. Түүнтэй хамт байхад таны амьдрал илүү дээр болдог

Хамт байхад сайхан сэтгэл төрүүлэхээс гадна таны амьдралаас юм авч салгадаггүй, харин нэмдэг хүн байх хэрэгтэй. Зөвхөн түүнд хайртай гэсэн сэтгэл хөдлөлөөрөө шийдэхийн оронд арагш нэг алхаад түүнгүй амьдрал ямар байхыг төсөөл. Тэгээд түүнтэй хамт байх нь дээр үү байгаагүй нь дээрүү гэдгийг шийдээрэй.

5. Чамд түүний тусламж хэрэгтэй болсон үед хажууд чинь үргэлж байдаг

Хамааралтай байдал нь итгэлцэлтэй үргэлж хамт явдаг. Тэр таны найдаж болох, таны хамааралтай байж болох хүн мөн үү? Таныг зөвхөн сайн явахад чинь биш хэцүү байдалд орсон үед чинь хамт байж чадах уу? Зарим эмэгтэйчүүд чи түүнд ямар утга учиртайд биш чи түүнд юу өгч чадахад л их анхаардаг.

6. Мэдээж сексийн хувьд сайн байх

Гэрлэлт амжилттай үргэлжлэх нэг гол зүйл бол мэдээж секс. Секс санаанд таарахгүй байвал хэрхэн хостойгоо цаашдаа аз жаргалтай байх билээ. Зарим хүмүүс секс тийм ч чухал биш гэж хэлэх байх. Тэр хүмүүст та нар үнэхээр гайхалтай секс амталж үзээгүй юм байна гэж хэлье.

7. Та хоёр хоёулаа амьдралаас ижил зүйлийг хүсдэг

Хожимдхоос өмнө харилцаанаасаа анхаарах ёстой нэг гол зүйл бол энэ. Сайн мэддэггүй эмэгтэйдээ дурлах амархан. Түүнээс ойлгох хэрэгтэй гол зүйл бол тэр амьдралаас юуг хүсдэг вэ?Ттэр юу хийхийг, юунд хүрэхийг хүсдэг вэ? Түүний мөрөөдөл, зорилго юу вэ? Түүний хүсэл зориг таныхтай нийцэж байх хэрэгтэй. Гэрлэсний дараа мөрөөдлөө дагаад тус тусдаа байхаар бол хэцүү биздээ?

8. Та 2 бие биедээ хязгааргүй хайртай

“Тиймээ би зөвшөөрч байна” гэж хэлэхийн өмнө хязгааргүй хайртай гэж ямар утгатай болохыг бодоод үзээрэй. Энгийн найзын хайр уу, түр зуурын романтик хайр уу гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр хүн таньд юу хийж өгснөөс илүү тэр хүн таньд ямар утга учиртай вэ гэдгийг бодоорой. Үнэн хайр үүрд оршино гэдэг шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8403
1 эможи
keyboard_arrow_up