ТАНД ЗӨВЛӨХӨД: Самар цөмөөд байгаарай
2014 оны 9 сарын 09
Хаа сайгүй самар цөмсөн хүмүүс тааралдах нь намар цаг ирсний нэг илрэл. Хотын гудамжинд хог нэмдэг нэг муу талтай ч самар эрүүл мэндийн хувьд маш ач тустай хүнс. Монголд элбэг ургадаг цөмдөг самар гэлтгүй ер нь бүх самарт нь А,Е,В бүлгийн аминдэм ихээр агуулагдахаас гадна кали, кальц, фосфор, төмөр гээд хүний биед хэрэгтэй шим тэжээлийг ч өгч чадна. Самарт агуулагддаг төмрийн хэмжээ нь бусад жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас ч их. Хэдийгээр самар эрүүл мэндэд ийм тустай ч янз бүрийн ургамлын харшилтай хүмүүс татгалзах нь зүйтэй. Учир нь, зэрлэг байгалиас түүсэн жимс жимсгэнэ, самар зэрэг нь харшил сэдрээдэг талтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8395
0 эможи