Үсээ урт ургуулахаар шийдсэн бол халуун усаар бүү угаа
Үс сайхан бол зүс сайхан гэсэн үг байдаг. Одоо цагт охид бүсгүйчүүд урт үстэй байыг илүүд үзэж ургуулахыг хичээх болсон. Харин үсээ ургуулахад тань туслах хэдэн зөвөлгөөг хүргэе.
1. Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц. Үсээ нойтойн байхад нь битгий самна. Мөн алчуураар үрэхийн оронд зөөлөн дарж арчаарай. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Харин үсний үзүүрээс эхлэн зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт ховор эрдэнийн утас мэт харьцах хэрэгтэй.
2. Угаалт хоорондын зайгаа уртасга. Ихэнхи урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй. Мөн олонхи нь шампуни хэрэглэлгүй, ангижруулагч хэрэглэдэг байна. Үс угаах хугацаагаа аль болох бага багаар уртасга. Шампунийг зөвхөн хуухиныхаа хэсэгт хэрэглэх хэрэгтэй бөгөөд үсний үзүүрт зөвхөн хөөс байхад л хангалттай.
3. Халуун усаар бү угаа. Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн толигор болж үс илүү гялалзсан, арчлахад илүү хялбар болдог. Энэ арга нь зөвхөн үсэнд зориулсан бус таны арьсанд чинь ч бас тустай юм.