ТАНД ЗӨВЛӨХӨД Жимс зүрхний өвчний эрсдэлийг 40 хувиар бууруулна

2014 оны 9 сарын 05

Өдөр бүр жимс идэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг 40 хувиар бууруулдаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.  451 мянган хүнийг долоон жилийн турш ажигласны үндсэн дээр гарагсан уг судалгааны дүгнэлтээр өдөр бүр жимс иддэг хүмүүсийн зүрх судас, цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэл хүнсэндээ жимс ногоо огт хэрэглэдэггүй хүмүүсээс даруй 25-40 хувиар буурсан байна.

Жимс, жимсгэнэ эрүүл мэндэд тустай гэдгийг хүмүүс нийтээрээ мэддэг ч чухам яаж нөлөөлдгийг сайн мэддэггүй. Тиймээс зүрх судасны өвчнөөс хол байя гэвэл хүүхэддээ чипс авч өгөхийн оронд  ганц ширхэг алим авч өгөх зэргээр жимс жимсгэнээр хооллохыг өдөр тутам хэвшил болгоорой.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8230
0 эможи
keyboard_arrow_up