Мөнгө, гарч байж ордог гэж үү?

2014 оны 9 сарын 04

“Мөнгө гарч байж ордог юм” гэж хүмүүс хааяа ам бардам дуугардаг. Тэдний хэлж байгаа, гаргаж байгаа энэ мөнгө үнэндээ хөрөнгө оруулахаас тэс өөр, ойр зуурын зугаа цэнгэл, жаал зуул юманд халаасаа нээх болгондоо тэгж найдаж, битүүхэндээ мөнгө ороод ирчих болов уу хэмээн найдсандаа л ийм үг унагадаг. Үнэндээ тэд гарч байгаа мөнгийг орж ирнэ гэдэгт бүрэн баталгаа өгч чадахгүй байх нь энүүхэнд.


Мөнгийг чөлөөтэй зарцуулж хэрэглэж чадна гэдэг мэдээж сайхан. Харамсалтай нь бидний ихэнх нь тэгж чаддаггүй. Тодорхой хэмжээний халаасны хязгаар байгаад, түүнийхээ хэмжээгээрээ ухаалаг зарцуулж, байгаа олсон хэдээ зөв ашиглаж сурах хүн бүхний өмнө тулгарсан үүрэг гэлтэй. Үүнийг бодож ч амжаагүй мөнгө хаашаа орсоныг мэдэхгүй дараа нь халаглах хүмүүсийг ч би олон олноор нь харж байсан. Өдөр тутмын хэрэглээний амьдралын шаардлага бидэнд мундахгүй. Яг хэрэгтэй зүйлээ авахдаа биш, тансаглах гэж тэмүүлэх нь ч бас гэм биш зан болсон.

Орчин цагт санхүүгийн асар их эрэлт хэрэгцээ шаардлагыг бидний эргэн тойронд нэхэж байна. Мөнгөгүй бол хөдлөхгүй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Та ямар ч их өндөр орлоготой байсан хамаагүй, түүнийг чинь хэдхэн хоногийн дотор үрж зарцуулахад хангалттай их үнэтэй эд хөрөнгө, материал, тансаг хэрэглээ бий. Хорвоо дэлхий ийм л баян тансаг орчин. Харин таны орлого бол тодорхой хязгаартай. Та хэдэн саяыг сард олдог ч бай хамаагүй энэ хууль танд үйлчилнэ.

Гарын салаагаар урсгаад саятаны эгнээнээс орон гэргүйчүүдийн эгнээ рүү шилжсэн өчнөөн хүмүүсийг та мэднэ.

90ээд онд Tony Braxton “Unbreak my heart” хэмээх дуугаараа дэлхийг уярааж хичнээн саяыг тэр албьюмаараа өвөртөлсөн түүх бий. Гэтэл энэ гайхалтай дуу хоолойгоороо дэлхийн оддуудын нэг болж чадсан энэ бүсгүй миний энд хэлж байгаа зөвлөгөөг сонсоогүй биш, хаа сайгүй сонссон нь лавтай. Мэдэхгүйдээ ч харин хэнэггүйтсэндээ олсон орлогоосоо ч ихийг гарын салаагаараа урсгасан. Тэрээр хэзээ ч хүсээгүй ядуу хүний амьдралыг өөрийн гараар бүтээсэн. Тэрээр хэдэн саяыг олдог байсан ч хэдхэн жилийн дараа дампууралд өртсөн. Орон гэрээ бүгдийг нь хураалгаад, ээжийнхээ хажуу өрөөнд цөөн хэдэн хувцасаа аваад нүүж орсон.

Тиймээс, миний танд өгөх зөвлөгөө бол,

Олсон мөнгө чинь биш

Хэмнэсэн мөнгө чинь таныг баян болгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8202
0 эможи
keyboard_arrow_up