Сургамжит өгүүллэг-Ус цэцэг хоёр
Нэг єдєр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний vед сайхан найзууд шиг vерхэж байлаа. Мэдээж бие бие танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран єнгєрсєєр, цэцэг маших аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан vнэрээ тал бvр лvv цацан ” Энэ сайхан vнэрийг ус чамдаа л зориулья” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд єгсєн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Єдєр хоног ээлжлэн єнгєрсєєр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггvй байв. Гэтэл цэцэг иймэрхvv байдалд огтхон ч дасаагvй байлаа.
Цэцэг усанд,
-Би чамд хайртай, гэхэд ус,
-Би ч гэсэн чамд хайртай гэв.
Цаг хугацаа єнгєрсєєр л … Цэцэг дахиад л
-Би чамд хайртай гэв. Ус:
-Би ч бас гэлээ.
Цэцэг тэвчээртэй хvлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан vнэр алга болсоор єєрт байсан эцсийн сайхан vнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хєєрхий цэцэг хvндээр євдсєн байв. Єнгє нь гундаж, vзvvр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа толгойг нь тvшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг vхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хvчээ шавхан тойлгойгоо єндийлгєн усанд,
-Би чамд vнэн сэтгэлээсээ хайртай гэв.
Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг vзээд,
-Биеийн байдал найдваргvй. Тvvний тєлєє одоо юу ч хийж чадахаасаа єнгєрсєн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар євчнєєр євдсєнийг нь асуув.
Эмч ус руу их л нухацтай харснаа,
-Тvvнд ямарч євчин байхгvй. Тvvнийг огтхон ч услаагvй байна гэв. Ус “Зєвхєн би чамд хайртай” гэдэг vгээр хайраа илэрхийлж болдоггvйг ойлгожээ.