Сайхан уруултай харагдахыг хүсвэл.....
Уруулаа хэрхэн зузаан, зөв сайхан хэлбэртэй болгох вэ? Ер нь хагалгаа хийлгэхгүйгээр уруулынхаа хэлбэрийг засч, уруулаараа эрчүүдийг урхидах хэмжээнд хүрэх боломжтой юу?
Шар, цагаан элдэв хэвлэл, сэтгүүлийг эргүүлж, интернэтээр аялж, эрчүүдийн тухай олон материал уншихад тэд эмэгтэй хүнтэй эхэлж танилцахдаа нүдийг нь бус уруулыг нь илүү хардгаа илтгэн хэлсэн нь их байдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд уруулыг нь хараад, дараа нь бүгдийг анзаардаг хэрэг.
Эрчүүд уруулаа хагалгаагаар зузаасгаж, хэлбэрийг нь мэс заслаар янзалсан эмэгтэй хүнийг хуурамч хэмээн үзэж дургүй байх нь элбэг. Тэгээд ч ихэвчлэн тэднийг секс обьект гэж харахаас биш хайрлаж, халамжилмаар бүсгүй гэж бодох нь бараг үгүй гэж хэлж болно. Бас нэгэн анхааруулах ёстой зүйл бол мэс заслын үеэрх маш жижигхэн нэг алдаа ч гоо сайханд арилшгүй мөр үлдээдэг. Уруул бол маш эмзэг, хамгийн ил байдаг эрхтэн. Тиймээс түүнд элдэв алдаа, мурийлт хийвэл гоо сайхан тун их алдагдаг нь тодорхой.
Мөн мэс засал хийлгэсэн дээд уруул доод уруулаа дарах шинж их байдаг. Тиймээс гоо сайхны мэс заслын аргаар бус өөрөө дасгал хийж уруулынхаа хэлбэрийг засах боломжийн талаар энд цухас өгүүлье. “Байгалийн дуудлага” хэмээн нэрлэсэн уруулын дасгал бий. Ингээд сайхан уруултай болохыг хүссэн бүсгүй танд ч “Байгалийн дуудлага”-ыг танилцуулж байна.
Уруулын хэлбэр засах багц дасгал
Уруулаа зузаан болгож, хэлбэрийг нь засахын тулд доорхи дасгалыг өдөр бүр, чадвал өдөрт хоёр удаа, эхний ээлжинд сарын турш хийх хэрэгтэй. Харин сарын дараагаар долоо хоногт 2-3 удаа хийж болно.
Гэхдээ дасгалын үр дүнг сайн мэдрэхийн тулд уруулаа сайн цэвэрлаж, эхлээд бүлээн усаар дараа нь хүйтэн усаар шавших хэрэгтэйг анхаараарай.
Эхлээд бүх дасгалыг 10 удаа давтан хий. Дараа нь дасгалын тоог ихэсгэсээр 21 удаа давтан хийдэг болох хэрэгтэй.
Агаар залгисан загас
Эхлээд амаа жимийн уруулаа урагш хүчтэй түмбийлгэ. Дараа нь уруулаа жимийсэн чигээрээ эргүүлэн татна. Үүний дараа булчингаа амраагаад дахиж хийнэ.
Тэмээ өвс хивэх
Амаа жимийгээд уруулаа эхлээд баруунаас зүүн тийшээ хөдөлгө. Дараа нь аман дотроо уруулаараа наймын тоо зураарай.
Хамелеон эрвээхийг барих
Амаа бага зэрэг нээн, хэлээ аль болох урагш нь гарга. Ингээд гурван секунд орчим хэлээ гаргасан чигээрээ байгаад дараа нь хэлээ татаж, амаа жимий. Дараа нь нүүрний арьсаа амраагаад дахин дасгалаа хийнэ.
Зааны хошуу
Яг лаа унтрааж байгаа юм шиг амьсгалаа гүнзгий авснаа уруулаа байдгаараа жимийн урагш нь хүчтэй үлээ. Дараа нүүрний гурван секунд орчим арьсаа амраагаад дахиж дасгалаа хийнэ.
Уухилах галт тарэг
Гүнзгий амьсгаа аваад хацраа түмбийлгэ. Дараа нь амаа тун бага зэрэг нээн эхлээд багаар дараа нь хоёр гурван хүчтэй түрэлтээр амьсгалаа гаргаарай.
Саранд дуулах
Эхлээд А-И-О-У үсгийг аажмаар уртаар хэлээд уртаар амьсгаа аваад уруулаа цорвойлгон агаар долгилж буй мэт байдлаар гарга.
Муурын инээмсэглэл
Амьсгалаа цээж дүүрэн аваад түгж. Уруулаа түмбийлгэн зургаан секунд орчим байсны дараа амаа нээн чадах чинээндээ хүртэл амаа тэнийлгэн инээж буй дүртэй бол.
Исгэрэх
2-5 минут орчим дууны ая исгэр. Гэхдээ аль болох тод чанга исгэрэхийг хичээгээрэй.
Уруулаа хэрхэн зөв арчлах ва?
Мэдээж зөвхөн уруулаа сайхан хэлбэртэй болгосноор таны дүр төрх үзэсгэлэн гоо болчихгүй. Учир нь уруул бол нүүрний зөвхөн нэг л хэсэг билээ.
Энгийн хийхэд амархан арчилгаагаар уруулаа сайхан хэлбэртэй болгож, сайхан харагдах боломж бий. Өглөө босоод шүдээ угаахдаа сойзоор уруулаа бас зөөлөн арчиж, массаж хийхэд гэмгүй. Дараа нь бальзам түрхээд, дараа нь уруулын будгаа түрхэж болно. Ингэж сойзоор массаж хийснээр хуурайшсан уруул тань хэвэндээ орно. Шөнө унтахынхаа өмнө зовхины тосыг уруулдаа түрхэж болно.
Уруулаа хэрхэн зузаан мэт харагдуулах вэ?
Уруулаа зузаан мэт харагдуулахын тулд өөрийнхөө бодож олсон, зурж заншсан хэлбэрээр будах хэрэгтэй. Бодож олсон гэдэг үгийг гол нь их анхаар. Контур тавихад уруулыг ихэвчлэн буруу хэлбэртэй болгодог. Тэгвэл энэ алдааг яаж засах вэ? Юун түрүүнд цайвар өнгийн уруулын будаг, контур эхэлж хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та уруулаа бараан өнгөөр будах шаардлага гарвал зузаан мэт харагдуулахын тулд цайвар өнгө бүхий өнгө оруулагч, өнгөлөгч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь уруулыг зузаан мэт харагдуулна.