Шүдээ цайруулах 10 зөвлөгөө
Зарим хүмүүс тамхи татаж, кофе их хэмжээгээр хэрэглэснээр мөн нэг химийн бодис ихээр орсон шингэн зүйлсээс үүдэн шүдний өнгө толботож шарлан цагаан өнгөө алддаг.
Ингэснээр таны сайхан инээмсэглэл, цагаан шүд асуудалтай болж эхэлнэ. Шүдээ цэвэр эрүүл, цагаан байлгах нь чухал. Иймээс та бүхэнд шүдээ гялалзсан цагаан байлгах цөөн хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
1. Шүдээ тогтмол угаах. Хамгийн түгээмэл бөгөөд байгалийн арга зам нь шүдээ тогтмол угаах, ялангуяа хоол идэж, юм уусныхаа дараа.Энэ нь бидний шүд цэвэр байлгахад 90 хувийн нөлөөг үзүүлдэг. Юм идсэний дараа шүдээ угаах нь хоолны үлдэгдэл болон шүдэнд муу нөлөө үзүүлдэг бусад хүчлийн үлдэгдлүүдийг цэвэрлэдэг.
2. Гүзээлзгэнэ ид. Энэ нь чихэрлэг сайхан амттай учир танд үнэхээр сайхан зөвлөгөө шиг санагдаж байна уу. Гүзээлзгэнэ таны шүдийг цэвэрхэн гялалзсан харагдахад тусална. Гүзээлзгэнэ нь энзим агуулдаг учир таныг шүдийг ид шидийн сайхан болгодог байна. Гүзээлзгэнийг дрожтой холиод шүдэндээ жигд түрхэнэ. Үүнийг цөөхөн сар давтахад л гайхалтай том өөрчлөлтийг та харах болно.
3. Модны нүүрс. Хачин сонсогдож байна уу. Тиймээ… Модны нүүрсийг Индиан гэх мэт улсууд цэвэр сайхан шүдтэй байхад өргөнөөр ашигладаг. Модны нүүрс шүдийг маш сайн цайруулж өгдөг. Модны нүүрсний хольцтой нүүр угаагч, шүдний оо олон байдаг нь түүний найрлагад ихээр агуулагддаг ус төрөгчтэй холбоотой юм. Үүнийг шүдний сойзондоо түрхээд сайн үрж угаана. Хав хараар будагдчихсан шүдээ усаар зайлсныхаа дараа л ямар гоё цагаарсныг нь олж хараарай.
Модны нүүрс түрхсэн шүдээ хуруугаараа хүчтэй үрж болохгүй. Чанга үрж, өнгөлөх тусам шүдний пааланг гэмтээх нь их учир сойзоороо тойрог маягийн хэлбэрээр зөөлхөн үрж угаах хэрэгтэй.
4. Лемоны шүүс. Цайны халбага лемоны шүүсийг чимх давс эсвэл содтой хольж хутгана. Үүгээр шүдээ үрж зүлгэнэ. Их лемон идэх нь шүдийг хэт мэдрэмтгий болгодог. Учир нь түүний хүчиллэг шинж чанар нь таныг тэвчээртэй байхыг сануулна.
5. Алимны цуу дараагийн жагсаалтад орно, энэ нь шүд цэвэрлэхэд өндөр нөлөөтэй. Ихэнх хүмүүс ямар ч үед үүнийг хэрэглэсний дараа шүдийг төгс цэвэрлэсэн байхыг анзаарна. Харин энэ нь хүчиллэг учир шүдний пааланд муу нөлөөтэй. Иймээс хэт их хэрэглэхээс зайлсхийгээрэй.
6.Өдөрт нэг лууванг хэрэглэж хэвш. Лууванг нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн шүдний өнгийг хэвийн байхад тустай аж. Байгалийн мяндаслаг, ширхэглэг чанар нь шүдний гадаргууг цэвэрлэх тустай. Яг л сойз гэсэн үг. Луувангийн давуу тал нь цитрусийн төрлийн жимснээс өөр, хүчиллэг чанар байхгүй юм. Тиймээс байнга идэхэд санаа зовох зүйлгүй.
7. Та хоолны дэглэмдээ ширхэглэг сайтай мяндаслаг хүнсийг илүү хэрэглэхийг хичээгээрэй. Чихэрлэг хүнс, газтай шингэн зүйлс, кофе, тамхи хэрэглэхгүй байх нь зүйтэй. Ширхэглэгтэй хоол хүнс нь танд сойзтой адил шүд шүдний эргэн тойронг цэвэрлэхэд тусална. Мөн шүдэнд хоол үлдэхээс сэргийлдэг байна.
8. Нэмж хэлэхэд, бидэнд шүдээ цайруулахад хар шоколад тусална. Хар шоколад толбо тогтохоос сэргийлж шүдийг цайруулдаг. Шүдний өнгөнд огтхон ч нөлөөлдөггүй. Мөн шүдийг бэхжүүлдэг.
9. Тараг, сүү, ээзгий гэх мэт цагаан идээ хэрэглэ. Эдгээр нь шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлдэг бөгөөд кальциар баялаг учир шүдийг бэхжүүлдэг. Хатуу бяслаг шүдийг цайруулдаг. Бяслаг нь хамгийн бага сахар, хүчилтэй харин хамгийн өндөр кальцийн агууламжтай бүтээгдэхүүн. Монголчууд эртнээс хүүхдүүддээ шүд нь бэхжинэ хэмээн ааруул, бяслаг өгсөөр ирсэн.
10. Сахаргүй бохь зажлах. Энэ нь зилитолоор хийгдсэн байдаг учир шүдийг цайруулдаг. Мөн аман дахь бактерийг устгадаг. Сахаргүй бохь зажлах нь шүд орчмын эд эсийн ачааллыг нэмэгдүүлдэг ажээ. Бохь зажлах нь байгалиас заяасан ашигтай зүйл юм. Учир нь шүднээс буйланд даралт ирснээр энэ нь буйланд нэг ёсны иллэг болж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ хэт ачаалал нь ачаалал багатай байхаас аюултай юм. Бохь байнга зажлах нь буйлны судас дарагдахад хүргэдэг бөгөөд цусны эргэлтийг удаашруулдаг байна. Сахаргүй бохь, гаа нь бактерийг устгаж, шүдний паалан өвчлөхөөс хамгаалдаг байна. Өөрөөр хэлбэл, сахаргүй бохь зажилснаар шүдэнд наалдсан бактер, сахарыг арилгадаг аж.