Уруулаа хэрхэн зөв арчлах вэ?

2014 оны 9 сарын 01

Уруул нvvрний арьснаас дутуугvй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгvй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон,арчилгаа дутагдсан уруулд хичнээн vнэтэй будаг тvрхээд ч гоё харагдахгvй. Иймээс булбарай зєєлхєн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй Өглөө бvхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хєвєнгєєр арчиж заншвал сайн. Дараа нь тос тvрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо vрчлээс vvсэхээс сэргийлдэг.

Ихэвчлэн хvйтний улиралд уруул хагардаг. Зарим хvн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг vндэс. Хэрэв Та ийм зуршилтай бол орхих хэрэгтэй шvv. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой. Уруул чинь омголтоод байвал эмчид заавал vзvvлээрэй. Уруулаа зөөлрvvлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр vр дvнгээ өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7998
0 эможи
keyboard_arrow_up