18 цагаас хойшхи хоолны жор

2014 оны 8 сарын 29

18 цагаас хойш юу ч идэхгүй байх нь турах гэж байгаа хүний баримтлах нэгдүгээр дүрэм болно. Гэхдээ үнэндээ энэ дүрмийг зөвхөн илүүдэл жингээс ангижрахыг хүсч байгаа хүмүүс төдийгүй бүх хүн, байнга сахиж мөрдөх нь зүйтэй. Энэ нь хоол ундандаа биш, бидний бие махбодийн онцлогтой холбоотой.
Амьтай бүхэн, тухайлбал бидний бие махбодь нартай зохицон амьдардаг. Нар жаргахад байгалийн жам ёсны бүх механизмын ажиллагааны эрч саарч, нойрсоход бэлтгэдэг. Үүнтэй холбоотойгоор нар жаргаснаас хойш идсэн хоол хүнс бие махбодийн амрахад бэлтгэхэд саад болж, эрүүл мэнддээ хохирол учруулдаг юм.
Гэтэл оройтсон хоолноос татгалзан елсөөд, үмх махнаас өөр юм бодохгүй байж чадахгүй бол яах вэ? Ийм хуурамч сэтгэгдэл ихэвчлэн хүмүүсийг хөргөгч рүү дайрч, гарт тааралдсан болгоноо үмхлэхэд хүргэдэг. Орой өлсөж байгаа мэт санагдах нь хуурамч мэдрэмж, унтахын өмнө идсэн бүх хүнс өөх Тос болон хуримтлагддаг. Өерөө өөрийгеө эзэмдэхийг хичээ: ном унш, эсвэл гэрийн ажлаа хий. Өлсөөд байгаа мэт санагдаад байвал ус уу.
Яагаад ч нэмэргүй болж, идмээр санагдаад байвал өөрийгөө хүчилж, сэтгэл санаагаа тавгүйтүүлэхгүйн тулд ид. Харин оройн хоол болгох гэж байгаа бүтээгдэхүүнийг сонгохдоо түргэн шингэхээр жишээлбэл, тараг эсвэл ногоогсонгоорой. Тослог зүйлс болон амттанаас татгалзаарай. Ийм хүнсийг өдөр ч хэрэглэсэн тусгүй, тэр тусмаа орой бүр ч хэрэггүй. Оройн хоолны цэснээс согтууруулах ундаа болон кофеин агуулсан шингэнийгхасаарай. Үүний сацуу үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал сага мхай загас, улаан лоолийн нухаш, лууван, баклажан, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7928
0 эможи
keyboard_arrow_up