Хүнсний ногоог зөв боловсруулж, хадгалах арга
- Давсалж дарсан байцааны шүүсэнд аскорбины хүчил маш их байдаг тул венегрет, шанцай ба бусад хоолонд хэрэглэж болно.
- Шинэ ногоог хүнсэнд хэрэглэхийн өмнө эхэлж хүйтэн усаар угаагаад дараа нь халуун усанд түр байлгаад хэрэглэвэл зохино.
- Чанасан төмсийг хүйтэн усанд хийхэд хальс нь амархан ховхорно.
- Хөлдсөн сонгиныг хүнсэнд хэрэглэхдээ дулаан байранд оруулж гэсгээвэл амтгүй болдог.
- Хөлдүү ногоог хүйтэн усанд хийгээд 1-2 цаг болгоод хэрэглэнэ.
- Хүнсний ногоо, нэн ялангуяа төмсийг давстай усанд чанахад агуулагдах витамины бараг 70% нь гээгдэнэ.
- Давсалж дарсан байцааг хүнсэнд хэрэглэхийн өмнө угаавал витамины хаягдал их гарна.
- Шинэ ногоог сэрүүн харанхуй байранд хадгалахад удаан хугацаанд чанараа алдахгүй.
- Хавар эрт хүнсний ногоо ховор үед сонгино, яншуй, гоньд, шанцай, улаан лууван зэрэг ногоог шинэ байдлаар нь хэрэглэхэд нэн тохиромжтой.
- Яншуй, гоньд зэрэг ногоог зун хатаагаад цаасан уутанд хийхэд ямагт чанараа алдахгүй.