Та тархиа сэргээх энгийн аргуудыг хэрэглэж хэвшээрэй
Та дэлгүүрт явж байгаад нэрийг нь үл санах танилтайгаа тааран яах учраа олохгүй, хэн гэж мэндлэхээ мэдэхгүй тийм үе тохиолдож байсан уу? Бидний тархи, оюун ухаан дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсэг ч гэсэн зарим тохиолдолд үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.
Амьдралын туршид цуглуулж хуримтлагдсан хэрэгтэй хэрэггүй бодолоор дүүрсэн тархиа та бид үе үе сэргээж, тордож цэнэглэж байх хэрэгтэй. Эс тэгвэл та машинаа зогсоолд тавихдаа хүртэл дэмий нааш цааш сүлжиж мунхаглах болно. Гэхдээ битгий санаа зов. Одооноос эхлээд та тархиа сэргээх арга хэмжээг авч болно шүү дээ!
1. Бүйлс ид
Энэ бүйлсыг оюун санааг сайжруулдаг гэж эрдэмтэд үздэг. Сүү, бүйлс, цөцгийн тосыг холиод унтахын өмнө эсвэл өглөө ажилдаа явахаасаа өмнө ууж хэрэглэж болно. Хэрэв бүйлстэй сүү таньд эвгүй байвал та хальсалж дээр нь бага зэрэг сахар, ус нэмээд хэрэглэж болох юм байна
2. Алимны шүүс ууж занших.
Массачусетсийн их сургуульд хийгдсэн судалгаагаар алимны шүүс нь мэдрэлийн эсүүдийг өдөөх, шаардлагатай амин дэмүүдийг нэмэгдүүлж оюу ухааныг дэмжих үр нөлөөтэйг баталжээ.
3. Хангалттай сайн унтах.
Судалгаанаас унтаж байх үед өдрийн болсон үйл явдал дахин тархинд тоглогддог гэдгийг харуулсан байна. Энэ нь бидний оюун санаанд урт хугацааны санах ойг үүсгэж байгаа гэнэ. Эдгээр давталтуудаар дамжуулан бидний ухамсарт тэдгээр дүр зургуудыг болон бусад холбогдох мэдээллүүд хуримтлагдан нэг үгээр хэлбэл программчлагдан хадгалагддаг байна.
4. Энгийн зүйлүүдээс сайхныг нь олж мэдрэх.
Стресс нь бидний тархины чадавхийг шавхаж байдаг. Стресст автсанаар бидний оюун ухаан суларч, тархинаас илүү их хүчийг шаарддаг гэнэ. Стрессээс даруй салахын тулд танд аз жаргал авчрах энгийн арга замыг олох хэрэгтэй.
Жишээ нь
Дуртай дуу хөгжимөө сонсох
Хүүхдүүдтэйгээ тоглох
Найзуудтайгаа уулзах
Гүйх, дугуй унах, эсвэл усанд сэлэх
Блог нээж хөтлөх
Йог болон биеийн тамирын дасгалыг хийж алжаалаа тайлах гэх мэт.
5. Хоолны дэглэм барих.
Мацаг барих нь бидний биед агуулагдах хорыг цэвэрлэхэд тун их нөлөөтэй ажээ. Хүнд хоол хүнс бидний хоол боловсруулах эрхтэн системийг сэвтүүлж гэмтээхээс гадна бас тархины хэвийн үйл ажиллагааг ч мөн алдагдуулдаг юм байна. Мацаг барих үед сэтгэцийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр бэхжиж , энэ нь эргээд санах чадвар, бүтээлч байдал, ойлгоцыг дээшлүүлдэг гэнэ.
6. Өөртөө оюун ухааныг суулгах
Үгийн сүлжээ ба оюун ухааны тоглоом тоглох
Бусадтай харилцан, туршлага солилцох
Шинэ бизнесийн санаа эрэлхийлэх
Зураг зурах, ямарваа нэг зүйл сонирхож судлах /шувуу судлах , ургамал судлах гм/
Шинэ ур чадварыг өөртөө бий болгож шинэ хэл сурах
7. Йог, бясалгал хийх. Иогийн дасгал стрессийг хөнгөлдөг. Энэ нь ерөнхийдөө санах ойг доройтохоос сэргийлж байгаа хэрэг. Иогоор хичээллэснээр тайвнаар амьсгалж стрессээс ангижран мөн цусны даралтаа бууруулж болох талтай. Бүх биеийн булчингууд амарч, энэ бүхэн нь тархийг амраахад ихээхэн хувь нэмэр оруулдаг байна.
8. Элсэн чихэрийн хэрэглээгээ багасгах.
Sugar - энэ нь хүнсний бүтээгдэхүүн биш юм. Энэ бол нүүрс усны хувирсан хэлбэрийн нэг гэнэ. Элсэн чихэр нь ой ухааныг бага багаар алдагдалд оруулж, мэдрэлийн эмгэг хүртэл үүсгэж чаддаг байна. Хүнсний бүтээгдэхүүн дээр элсэн чихэр нэмж хэрэглэх хэрэггүй бөгөөд зайлшгүй тохиолдол багаар хэрэглэж заншаарай гэж эрдэмтэд зөвлөж байна.Ундаа, кофе, элсэн чихрийн хэт их хэрэглээгээ хянаж байгаарай.
9. Шөнийн цагаар хооллохгүй байх.
Шөнийн цагаар хүнд хоолыг унтахынхаа өмнө идвэл урт хугацааны стрессийг үүсгэдэг байна. Таны ходоод энэ бүгдийг шингээж чадахгүй шөнөжин ажиллаж хонодог учир маргаашийн турш таны сэтгэл санаа биеийн байдал чинь хямрах болно. Гэхдээ юу ч идэхгүй бай гэсэн үг биш. Хөнгөн хоол, ялангуяа жимс идвэл сайн унтах боломжийг хангадаг гэнэ. Ер нь шөнө сайн унтаж байж л таны тархины үйл ажиллагаа хэвийн байх эхний үндэс шүү дээ.
10.Секс.
Бидний бэлгийн харилцааны уран сэтгэмжүүд бидэнд мөрөөдөх боломжийг олгож удаан хугацааны санах ойг дэмждэг шинэ эд эс үүсэх, нөхөн төлжих үйл явцыг хурдасгадаг гэнэ. Гэхдээ секс нь тархины үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг нь батлагдсан ч хэтэрхий нэг талыг барьж туулшрахгүй байхыг эрдэмтэд анхааруулж байна. Учир нь бэлгийн харилцаанд эрт орсон хүмүүс, мөн механик өдөөлт болон насанд хүрэгчидийн кинонд хэт донтогсодын оюуны чадамж ердийнхөөс илүү сул байдаг нь судалгаагаар нотлогджээ.
11. Витамин В комплексийг өөртөө ав.
Витамины комплекс нь санах ойг сайжруулдаг. Энэ бүлгийн витамин нь жимс жимсгэнэд ихээр агуулагддаг ба үүнийг хэрэглэхийн хажуугаар та цагаан талхны хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Учир нь эдгээр амин дэмийг биед шингэхэд цардуул нь саад болдог байна. Энэ бүгдийг хийхэд тийм ч хэцүү биш гэж бодож байна. Өөрийнхөө төлөө дахин нэг орлдоод үзээрэй, боломж үргэлж байдаг юм үү.