Та үүнийг мэдэх үү?
2014 оны 9 сарын 02
Бидний өдөр тутмын амьдралд мэддэг юм шиг атлаа мэддэггүй олон зүйл байдаг. Эрүүл аж төрж, өөдрөг сайхан амьдрахад тань тус болох дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Инээмсэглэл таны эрүүл мэндийг аварна
Та ямар нэгэн зүйлд сэтгэл гундуухан явдаг уу? Удаан ганц бие явснаас, эсвэл ажилдаа төдийлэн амжилт олдоггүйгээс, магадгүй бусадтай нээлттэй харьцаж чаддаггүйгээс болж сэтгэлээр унадаг уу? Урт урт санаа алдаж, байнга гиеүрч байдаг бол та өвчин тусахдаа ч амархан байдаг гэнэ.
"Юмыг аль болох гэгээтэй талаас нь хар" гэсэн үгийг та хаа нэгтээ сонсож байсан л байж таараа. Сүүлийн үеийн судалгаагаар ингэж чадсан хүн илүү эрүүл байдаг гэжээ. Судалгаанаас үзэхэд инээмсэглэл нь чиний эрүүл мэндийг дэмжин хамгаалж, сайн сайхан амьдрахад тань тусалдаг байна. Байнга инээмсэглэдэг хүмүүс аливаа өвчнөөс, мөн хагалгааны дараа ч амархан эдгэрдэг гэнэ. Тэд ямар нэгэн ажил үүргээ цагт нь хийх, шалгалт өгөх, найз нөхөдтэйгээ ойлголцох гэх мэть амьдралын ээдрээтэй асуудлуудыг даван туулахдаа илүү байдаг. Тиймээс та аль болох инээмсэглэж яваарай.
Наранд удаан зогсвол арьс хөгширдөг
Зун цагт наранд удаан байх нь эрүүл мэндэд тустай гэж олон хүн боддог. Наранд биеэ шаран борлосон хүмүүс эрүүл хүний үлгэр жишээ болдог үе саяхан байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар энэ үзэл бодол өөрчлөгджээ. Наранд удаан байх нь арьсанд хүнд гэмтэл үүсгэдгийг эмнэлгийн ажилтнууд нотолж байна. Наранд хэт удаан байснаас арьс хурдан хөгшрөх, арьсны хавдар үүсэх зэрэг хор уршигтай гэнэ. Хэрвээ та наранд тодорхой цагаар биеэ шарах гэж байгаа бол шууд нарны туяанд өдөрт 30 минутаас илүү хугацаагаар байж болохгүй. Хэрвээ зайлшгүй наранд байх тохиолдолд нарнаас хамгаалах тос, хэрэглээрэй. Эдгээр нь дотроо нарны туяа арьсанд чинь хүрэхээс сэргийлэх химийн бодмисууд агуулдаг байна.
Өөртөө таарсан пүүз сонгоорой
Урин дулаан цаг болж, охид хүүхнүүд маань ажил хичээлийнхээ зав зайгаар фитнесс, аэробекийн заал руу уралдацгаах болов. Харин спортоор хичээллэх гэж байгаа мөртлөө тохиромжгүй гутал хувцас өмссөн бүсгүйчүүд тэнд цөөнгүй харагддаг. Хэрвээ чи турахаас гадна эрүүл мэндээ боддог бол фитнесст емсдөг гутал, пүүзэндээ гойд анхаарал хандуулаарай. Судлаачид таараагүй гутал өмссөнөөс болж гурав дөрвөн хөлийн эмгэгтэй болдгийг анхааруулж байна. Ялангуяа гүйж харайдаг дасгал хийдэг бол зөөлөн ултай пүүз хамгийн сайн гэнэ. Өөртөө таарсан гутал сонгохдоо хамгийн түрүүнд хөлийн хуруунууд чинь эвтэйхэн, чөлөөтэй хөдөлж байхад тохирсон өргөнтэй байх ёстой. Адилхан гутал гэж ерөөсөө байдаггүйг бүү мартаарай. Хамгийн өндөр чанартай гүйлтийн гутал ч 400 миль газар гүйсний дараа элэгдэж хамгаалах чадвараа алддаг байна. Ер нь заавал спортынх ч гэлтгүй хөлд эвтэйхэн гутал бол хэт барих юм уу, томддоггүй, хэзээ ч хавчиж холгохгүй, хөлийн хуруунуудаа хөдөлгөж болохоор уужим, өсгий болон хөлөнд чинь сайн тулгуур болж өгдөг байвал зохино.
Сойзоо ойр ойрхон солих хэрэгтэй
Хүмүүс шүдний сойзоо хэдэн сарын турш хэрэглэх нь бий. Тэгвэл шүдний сойзоо байнга солиогүйгээс түүнд үүрлэсэн нян өвчин үүсгэх шалтгаан болдог бөгөөд нян удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг судлаачид тогтоожээ.
Шүдний сойзыг сонгохдоо юу анхаарах вэ?
Үс нь аль болох богинохон байх хэрэгтэй бөгөөд гутлын сойтог шиг хатуу, мөн хувцасны сойз шиг зөөлөн үстэй байж болохгүй. Мэдээж хэрэг хаана үйлдвэрлэснийг нь асуухад гэмгүй шүү. Хүн ер нь өдөрт шүдээ байнга шалгаж байх хэрэгтэй юм. Шүднийхээ ёзоор ба хүзүүвч хэсэгт шүдний хаг үүссэн эсэхийг толинд харж шалгах хэрэгтэй. Хэрвээ чиний шүднүүд хөгзтэй буюу чулуутай болсон бол мэргэжлийн шүдний эмчээр түүнийгээ цэвэрлүүлээрэй.
Та чалчаа хүн үү?
Чи хэн нэгний тухай үнэн эсэх талаар итгэлтэй биш зүйлийг өөр хэн нэгэнд ярьж байсан уу? Хэрэв тийм бол та хов живээр хөөцөлддөг хүн байх нь. Хов живнээс илүүтэйгээр хүний нэр хүндийг хурдан унагаадаг зүйл үгүй. Хэн нэгнээс сонссон зүйлийг хүмүүст ярихаасаа өмнө доорх асуултыг өөрөөсөө асуугаарай. Хэрвээ би үүнийг яривал хэнд ашигтай байх билээ? Хэрвээ би үүнийг яривал хэн хохирох билээ? Үүнийг ярьснаар би юу хожих билээ? - Миний талаар ийм зүйл яригдахыг би хүсэх билүү? Эдгээр асуултад хариулснаар магадгүй та дараа нь харамсах зүйлс хийхээс зайлсхийх болно.
Та улирлын өвчтэй юу?
Зун маш их халуун болж, агаарын даралт өсөхөд та бачимддаг уу? Тэнгэр үүлээр бүрхсэн өвлийн бүүдгэр өдрүүдэд нурмагар царайлдаг уу? Хэрвээ та эдгээр асуултад эргэлзэлгүйгээр тийм гэж хариулж байгаа бол та ганцаараа ийм бэрхшээлтэй тулгардаг биш юм байна. Орчин үеийн судлаачид сэтгэл гутралыг улирлын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Үүнийг улирлаас шалтгаалсан эмгэг гэдэг. Зуны улирлын эмгэгт автагсад маш олон ааштай, тайван бус, унтаж чаддаггүй болдог. Харин өвлийн улирлын эмгэгтэй хүмүүс өвлийн богино өдрүүд маш харанхуй байдаг гэж боддог. Тэд маш их унтах, талх, хөндий гоймонгоор хооллох хандлагатай болдог. Үүнийг яаж эмчлэх вэ? Зуны эмгэгт автагсад сэрүүн усанд орж, сэрүүцүүлэгчтэй өрөөнд байх хэрэгтэй. Харин өвлийг эмгэг туссан хүмүүс аль болох гэрэлтэй орчинд байх хэрэгтэйг судлаачид сануулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7896
0 эможи