Өвдөлт, үрэвслийг намдаах энгийн аргууд
2014 оны 8 сарын 28
Уураг тогтмол хэрэглэ
Ихэнхи хүмүүс уургийг зөвхөн оройн хоолны үеэр хэрэглэдэг. Гэтэл уургийг өглөө, өдөр, оройн хоол болон хөнгөн зуушинд ч гэсэн тогтмол хэрэглэснээр бодисын солилцооны дүнд үүсдэг хортой нэгдлийг элгэнд хоргүйжүүлэхэд тусалдаг байна. Үүнд хэрэгтэй уургийг заавал өөхтэй махнаас биш өндөг, тахиа, загасны мах, өөхгүй хар мах, сүүн бүтээгдэхүүн зэргээс авч болно
Ногоон цай ууж бай
Ногоон цайнд катехин гэгддэг байгалийн гаралтай антиоксидант агуулагддаг нь биед үүссэн хортой чөлөөт радикалыг саармагжуулж, хоргүйжүүлдэг. Өдөрт дор хаяж нэг аяга ногоон цай ууж байх нь таны эрүүл мэндэд тустай.
Иогоор хичээллэ
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таны биеийг эрүүл байхад тусална. Гэхдээ хэт их ачаалалтайгаар, ойр ойрхон бэлтгэл сургуулилт хийх нь эрүүл мэндэд мэдээж сөрөг нөлөөтэй. Ажлынхаа завсарлагаар өвдөлт намдаах, булчин суллах иогоор хичээллэж байхыг зөвлөж байна.
Хоол хүнсээ бага температурт болгож хэрэглэ
Үхэр, тахиа, гахай, загасны махыг өндөр температурт шарах үед гетероциклик амин болон полициклик цагирагт нүүрус зэрэг биед үрэвсэл үүсгэгч бодис ихээр үүсдэг байна. Тиймээс махыг халууны шууд үйлчлэлд (грилл дээр шарах г.м) болгох бол эхний хайрс тогтосны дараа температурыг багасгаж зөөлөн галаар болгох нь зүйтэй ажээ.
Өөртөө цаг гаргаж бай
Сэтгэл санаа стресс, бухимдалтай байх нь стресст өртөж ядарч, тавгүйтсэн биемахбодиос гаралтай байдаг. Хэрэв та өөрийн стрессийг тайлснаар эхний ээлжинд сэтгэл санааны тавгүй байдлаас гарч чаддаг бол дараагийн ээлжинд биед үүсэх үрэвсэл, өвчлөлийг бууруулж байдаг ажээ. Тиймээс өдөр бүр өөртөө цаг гаргаж стрессээ тайлж бай.
Технологийн дэвшлийг унтлагын өрөөнөөсөө гарга
Технологийн дэвшил бидний амьдралд олон талын ач холбогдолтой боловч түүнийг унтлагын өрөөндөө оруулж ирснээр биедээ үрэвсэл, гэмтлийг мөн хамт оруулж ирдэгээ та мэдэх үү. Тэдгээрээс гарах гэрэл таны биологийн хэмнэлийг алдагдуулснаар шөнө тайван унтаж амарч чаддаггүй. Сайн нойртой унтаж чадахгүй байх нь үрэвсэл үүсгэгч дааврын хэмжээг нэмэгдүүлдэг.
Чихэртэй ундааг үл ойшоо
Ямар гэдгээсээ үл хамаараад (diet, эсвэл ердийн) фруктозын сиропоор амт оруулсан чихэртэй ундаа нь бие дэхь инсулины хэмжээг хиймлээр нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг байна.
Усаа шүүж хэрэглэ
Бодисын солилцоог эрүүл байлгах хамгийн сайн арга зам бол аль болох их ус уух юм. Хэдий тийм ч цэвэршүүлээгүй крантны ус нь үрэвсэл үүсгэх химийн бодис ихээр агуулдаг. ТИймээс ус цэвэршүүлэгчийн тусламжтай шүүж, хүчил шүлт, осмос чанарыг нь тэнцвэржүүлсэн усыг хэрэглэж байгаарай.
Нүүрс-усны хэрэгцээгээ жимс, ногооноос авч бай
Хэрэв та бусад олонхи хүмүүсийн адил өөрт хэрэгтэй нүүрс-усны хэрэгцээгээ хагас боловсруулсан эслэг, сахар зэргээс авдаг бол бусдын л адил бодисын солилцооны алдагдалд өртөж дараа дараагийн ээлжинд үрэвсэл үүсгэхэд хүрч байнаа гэсэн үг. Үүний оронд шаардлагатай нүүрс-усыг жимс, ногооноос авч байх нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, антиоксидант үйлчлэл үзүүлж байдаг.
Найрлагыг нь уншаад ойлгохгүй байгаа бол битий хэрэглэ
Хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр бичсэн найрлагыг та уншаад үзээрэй. Ихэнхи хиймлээр гаргаж авсан, өнгө, үнэр оруулах найрлагатай бүтээгдэхүүний шошгон дээр таны уншиж ч чадахгүй химийн нэр томъёо байдаг. Тиймээс та хэрвээ нэрийг нь уншиж чадахгүй байгаа бол тийм найрлага орсон хүнсийг сонгох хэрэггүй.
Өөх тосыг зөв сонгох
Транс буюу зохиомлоор гаргаж авсан маргарин зэрэг өөх тос хүчтэй үрэвсэл үүсгэх шинж чанартай байдаг бол ханасан өөх тос энэ шинж чанараараа түүнээс нэг их хол дутаад байдаггүй. Өөр шаардлагатай өөх тосны хэрэгцээг ханаагүй өөх тосны эх сурвалжаас буюу авокадо, төрөл бүрийн самар, оливийн тос, хүйтэн усны загас, коконат зэргээс тогтмол авдаг байх нь бие дэхь үрэвслийн хэмжээг ихээр бууруулдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7831
0 эможи