Та яагаад өдөр бүр хамгийн сайхнаараа харагдах ёстой гээч

2014 оны 3 сарын 18

Өдөр бүр хайртай залуутайгаа анхны болзоонд явах гэж байна гэж төсөөлөөд өөрийгөө гоёж гоод. Цаг мөч тутамд гялалз . Нэг ч хором бүү бүрсийж гунд. Тэгвэл яагаад өдөр бүр өөрийгөө заавал дээд зэргээр гангалан , хамгийн сайхнаараа харагдах ёстой гэж , ингэж хичээх юун тийм гоё гэж хэмээн бодож байна уу? Тэгвэл доорхи зөвөлгөө таньд тус болно.
1. Танд шинэ боломж гарч ирж магадгүй. Өдөр бүр л боломжуудаар дүүрэн байдаг. Эмэгтэйчүүд бидний нэг том давуу тал бол гадаад байдалдаа санаа тавьсанаар бусдаас түрүүлж алхах боломжтой болдог. Амьдралд хэрэгтэй шинэ хүн , шинэ учирал , шинэ үйл явдалууд өдөр бүр таныг хүлээж байдаг учираас үргэлж хамгийн сайхнаараа харагдаж тэр нээгдсэн хаалгуудад амжиж орох ёстой.
2. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. “ Би сайхан харагдаж байна “ гэсэн бодол бидний өөртөө итгэх итгэлийг хормын төдийд огцом өндөрсгөдөг. Өөртөө тийм ч их анхаарал тавиагүй өдрөө бид зориггүй , дуугуй байж онцгой хүний нүдэнд өртөхгүй байхыг хичээдэг. Харин үсээ донжтой янзалж , уруулаа өнгөлсөн үедээ хүн бүр өөрийг минь хараасай гэж хүсдэг учираас ямар ч хүнтэй итгэл дүүрэн харилцаж чаддаг юм.
3. Бусдын хандлага дээшилнэ. Өнгө үзэмжиндээ анхаарал тавьсан эмэгтэйчүүдэд бусад хүмүүс илүү сайхан хандана. Учир нь хэн хүнгүй л “ нүдээ хужирлах “ дуртайгаас гадна сайхан хүний өөдөөс харахад өөрийн эрхгүй үг үйлдлээ цэгнэж , аль болох аятайхан харь
4.Байгаа газраа эргэн тойрны хүмүүсээ хүндэлсэн гэдэг нь харагдана.Гартаа тааралдсан юмаа л шургуулчихжээ гэмээр , үсээ хагас дутуу янзалсан эмэгтэйг үнэтэй зоогийн газар ороод ирвэл бид тэр газрыг хүндлээгүй байна гэж ойлгоно. Ялангуяа чухал уулзалт арга хэмжээн дээр очих гэж байгаа бол та өөрийнхөө хүндэтгэлийг харуулахын тулд сайхан харагдах ёстой. Хайр дурлалыг тань ноцооно. Эрчүүд нүдээрээ дурладаг гэдэг 100% үнэн үг. Тиймээс тэдний сэтгэлийг үргэлж хөдөлгөж , асааж , бадруулж байхыг хүсвэл хамгийн сайхнаараа л харагдахад л болох нь тэр. Мэдээж таны сүү шиг цагаан сэтгэлд тэр татагдсан. Гэхдээ хэзээ ч няцааж болзошгүй нэг үнэн бол тэд нэг л өдөр , эсвэл яг тодорхой нэг хоромд бидний ничнээн үзэсгэлэнтэй болохыг анзаараад л дурлаж эхэлдэг юм.
Эцсийн бөгөөд хамгийн чухал шалтгаан бол та хамгийн сайхнаараа харагдсанаа өөрийгөө хүндэлж , хайрлаж байгаа хэрэг юм. Өөрийгөө хайрладаг эмэгтэйг бусад бүх хүн хайрлах нь ойлгомжтой шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
778
0 эможи
keyboard_arrow_up