Хүнд байдлаас гарах 5 алхам
Алдаж үзээгүй хүн гэж байдаггүй. Ажил албан дээрээ томоохон алдаа гаргасан хүмүүсийн ихэнх нь сэтгэл санаагаар унан, хэсэгтээ л өөртөө итгэх итгэлээ алддаг. Санал нийлж байна уу? Бидний ойд хамгийн тодоор үлдэж, гүн сэтгэгдэл үлдээдэг зүйл бол алдаа шүү дээ. Энэ ч утгаараа биднийг илүү хулчигар болгодог юм уу даа.
Урьд гаргасан алдаанаасаа хурдхан ангижрахгүй бол тэр чамайг бүүр ч илүү хулчигар болгож, тэгээд өөртөө итгэх итгэлийг чинь бага багаар хумслах болно. Иймд алдаа гаргаж хүнд байдалд орсон бол өөрийгөө удирдаж, маш түргэн алдаанаасаа салах хэрэгтэй. Ингээд алдаанаас, хүнд байдлаас өөрийгөө аврах 5 алхам.
1 дэх алхам: гаргасан алдаагаа зас, засаж болохгүй алдаа гэж байхгүй. Магадгүй цаг хугацаа өнгөрсөн ч байж болох гэхдээ боломжтой л бол гаргасан алдаагаа засах хэрэгтэй.
2 дох ахлам: дараагийн хийх ажлаа гойд сайн хий,
3 дахь алхам: нэгэнт гаргасан алдаандаа шаналах хэрэггүй, болоод өнгөрсөн зүйл,
4 дэх алхам: өөртөө итгэлтэй байхын тулд өөрийгөө урамаар сэргээ,
5 дахь алхам: маргааш бүхийг шинэ өнцгөөс хар. Шинэ өдөр эхлэж байна. Шинэ боломж ирж байна. Өөрийгөө хэн болохыг дахин нэг харуулаад өгөх хэрэгтэй.
Туршлагаас харахад гаргасан алдаагаа мартах хамгийн сайн арга бол дараагийн ажлаа гойд сайн хийж, өөрийнхөө хүчийг дахин мэдрэх.
Хийж чадахгүй зүйл гэж бидэнд байхгүй, харин мэдэхгүй зүйл гэж бий. Мэдэхгүй зүйлийг судлах хэрэгтэй.