Өнгөө алдаж, үрчлээ суусан арьсыг түргэн сэргээх аргууд

2014 оны 8 сарын 27

Хэрэв нүүрний арьс тань сулбайж, ядарсан байдалтай харагдвал шинэхэн жүржийн шүүсэнд (тал жүрж байхад болно) салфетка эсхүл марль норгож шүүсийг нь шувтраад арьсан дээрээ 5 минут хиртэй тавь. С витамин нь арьсанд гялалзсан өнгийг бий болгож сэргээнэ.
Нүүрний эд эс нь чийгээ түргэн алддаг тул витамин болон протеин агуулсан чийгшүүлэгч кремийг орой үдэш заавал түрх. Унтахын өмнө түрхсэн крем нь илүү үр дүнтэй байдаг.
Гоо сайхнаа хадгалахад энгийн дүрэм журмыг баримтлах хэрэгтэй. Хэрэв та кофе уудаг бол үдээс хойш 17.00 цагаас хойш уух хэрэггүй. Үдэш орой уусан кофе нь зөвхөн нойронд нөлөөлөөд зогсохгүй нүүрний арьсанд сөргөөр үйлчилдэг нь нотлогдсон.
Нүүрэнд тогтсон үл мэдэх үрчлээс нь насыг төдийгүй арьсны байдлыг тодорхойлдог. Ийм нүүрэнд пудр тавихаас өмнө маск түрхвэл үр дүнгээ өгнө. Ганц ширхэг өндөгний шарыг ургамлын тостой хольж (1 цайны халбага) хольж сайтар хутгаад нүүрэндээ 10-15 минут тавина. Дараа нь угаахад үл ялиг үрчлээсүүд бараг мэдэгдэхээ больсон байх вий.
Зовхины тень, уруулын будгаас улаан өнгийг сонговол (шүрэн, хүрэн шаргал гэх мэт) илүү тохирч, нүүрийг сэргээдэг. Нүүр тань бага зэрэг хавагнасан тохиолдолд давстай бүлээн усаар шавш. Дараа нь хүйтэн усаар зайлж угааж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7733
0 эможи
keyboard_arrow_up