Сайхан инээмсэглэлийн нууц

2014 оны 8 сарын 31

Бүсгүй хүн болгон сайхан инээмсэглэж чаддаггүй. Тэр тусмаа дургүйцсэнээ илэрхийлэн уруулаараа цэвэрхэн мөшийх эр хүн, дур булаам мишээж дадсан эмэгтэй хүн гэдэг бусдад гоо үзэсгэлэнтэй залуусаас хэд дахин илүү онцгой содон , бахархал төгс харагддаг. Францчууд “ Өрөвдүүлж явснаас атаархуулж яв” хэмээн ярилцдаг. Иймээс баяр баясгалантай үедээ ч , тайван байх үедээ ч ялдамхан инээмсэглэж байгаа мэт харагдахаар нүүр будалтын зарим нэгэн ов мэх бүхий ажилбарыг толилуулъя.

Хөмсөг: Хөмсөгний дунд хэсгийн доогуурх мөн төгсгөлийн / нүдний гадаад булан / хэснийн дээгүүрх үеийг хямсаагаар зулгааж, хөмсөгний харандаагаар чамархайны дээд чиглэлд зурж, бага зэрэг уртасгах замаар хос хөмсгийг аятайхан болгоно.Заримдаа хямсаагаар зулгаах төдийд ч орхиж болно.

Сормуус: Нүдний гадаад /дээд/ булан руу чиглэлтэй сойздож будна. Эсвэл сормуус эргүүлэгч зориулалтын хавчуураар нүдний гадаад булангийн сормуусыг дээш дэрвийлгэж болно.

Зовхи: Дээд зовхины доод ирмэгийг нүд тодруулагч харандаагаар тодруулан будаад , харин нүдний гадаад булангаас чамархай руу үл ялиг дээш чиглүүлэн инээдний зураасуудыг гаргаж өгнө.

Уруулын хөдөлгөөн: Уруулын булангуудыг ижил хэмжээгээр их , бага сөхөж, инээмсэглэлдээ өөрийнхөө мөн чанарыг тусгаж өгнө. Залуу хүүхний эрхлүү мишээлт, завьж өргөгдсөн хирнээ, ам нь битүү үлддэг ухаалаг инээмсэглэлээс эхлээд шүдээ яралзуулан эрүүл чийрэг, аз жаргалтай мишээх хүртэл инээмсэглэж болох юм. Ингэхдээ нүүрнийхээ арьсыг үрчийхээс хайрлах хэрэгтэй ба байнга гар доороо уруул өнгөлөгч авч явж бай. Манайх шиг хуурай уур амьсгалтай оронд сайхан инээмсэглэж чадна гэдэг уруул өнгөлөгчгүйгээр бүтэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7706
0 эможи
keyboard_arrow_up