ТАНД ЗӨВЛӨХӨД: Паркетан шал сонгохдоо үүнийг анхаараарай
2014 оны 8 сарын 25
Паретан шал нь энгийн, хулсан, ламинатан, PVC гэх мэт олон янз байдаг. Тэгвэл энгийн паркетыг цаасаар хийдэг аж. Энэ нь дуу чимээ тусгаарлах чадвар муу, хэрэглээний явцад зай гарах, өнгө нь хуурах, ус чийгэнд хэлбэр нь амархан алдагддаг. Харин хулсан шал нь байгалийн хулс шахаж хийсэн лакан өнгөлгөөтэй байдаг. Гэвч хүнд юм унагах зэрэгт цууралт өгдөг гэмтэй тул олон нийтийн газруудад тохиромжгүй. Мөн PVC паркетан шал нь орчин үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн, цэвэрлэхэд хялбар, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, чийг болон усанд хэлбэрээ алдаггүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7642
0 эможи