Та хэр тэвчээртэй, хүлээцтэй хүн бэ?

2014 оны 8 сарын 25

Xүлээцтэй зан чанар дутагдлаас амьдралд түмэн янзын бэрхшээл, үл ойлголцол үүсэх нь бий. Тэвчээртэй, хүлээцтэй байна гэдэг нь хэт тайван, ноомой байхын шинж бас биш. Та доорх сонжоонд үнэн зөв хариулснаар өөрийн тэвчээртэй эсэхийг мэдэх боломжтой.

1. Хошин шог байдлаар таныг элэглэвэл та яах вэ?
А
. Уурлана
Б. Хариу элэглэнэ

2. Олон нийтийн газар согтуу хүн явах нь таны хувьд?
А
. Надад огт хамаагүй
Б. Согтуу хүмүүст ерөөсөө дуртай биш

З. Сонирхолтой санал, санаачлага тань бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй, дэмжигдэхгүй бол яах вэ?
А.
Сэтгэлээр унана
Б. Нэг их юм бодохгүй

4. Амьдралын төвшин, байр суурь, мэргэжил, боловсролын хувьд өөрөөсөө ялгаатай хүнтэй хялбар танилцаж чадах уу?
А.
Төвөгтэй
Б. Бусдыг дээр дор гэж үзэн ялгаварладаггүй

5. Өөрт үл тохирох ажил эрхэлж байна гэж үзвэл та яах вэ?
А.
Хэцүү байна
Б. Аль болох зохицохыг л хичээнэ

6. Таагүй мэдээг тайван сонсож чадах уу?
А.
Чадна
Б. Чадахгүй

7. Танилынхаа найзын хүрээлэлд чөлөөтэй байж чаддаг уу?
А.
Эхэн үедээ эвгүй байж болох юм
Б. Харин ч таалагдана

8. Ахимаг насны хүний шүүмжлэл, зэмлэлийг хүлээж авч чадах уу?
А.
Зөвшөөрлийг нь хүлээн авна
Б. Харин ч маргалдана

9. Найз нөхдийнхөө алдаа дутагдалд хүлээцтэй хандаж чадах уу?
А.
Өөрт нь аятайхан хэлж ойлгуулахыг хичээнэ
Б. Ер нь бол хэцүү

1б, 2б, 3б, 4а, 5б, 6б, 7б, 8б, 9б хариултыг сонгосон бол тус бүр хоёр оноонд тооцож, авсан бүх онооны нийлбэрийг гаргана.

0-4 оноо: Та зөрүүд хатуу чанга хүн юм. Өөрийн санал бодлыг бусдад тулган зорилгодоо хүрэхийн тулд дуугаа ч өндөрсгөх явдал гаргадаг бололтой. Хүмүүстэй санал солилцоход төвөгтэй байдаг байна.

6-12 оноо: Өөрийн санаа бодлыг хатуу баримталдаг гэхдээ бусдын санаа, бодлыг зөв гэж үзвэл түүнтэй нэгдэж чаддаг. Хааяа бүдүүлэг зан авир гаргадаг.

14-18 оноо: Уян хатан, ухаалаг байж чаддаг. Ямар ч санаа бодлыг ойлгон, тунгаах чадвартай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7631
2 эможи
keyboard_arrow_up