Батганы асуудалтай хүмүүс наашаа
Таны нүүрэн дээр, хүзүүн дээр, нуруун дээр гээд л хаа сайгүй батга гараад зовоож байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай.
Батга нь тосны булчирхайн үрэвсэл бөгөөд энэ нь арьсаа зөв арчлаагүйгээс болон дааврын үйл ажиллагааны алдагдлаас болж үүснэ. Тосон суурьтай арьс арчилгааны бүтээгдэхүүн, дааврын өөрчлөлт ялангуяа сарын тэмдгийн үед, батгыг бохир гараар шахах зэрэг нь батга үүсэхэд нөлөөлдөг байна. Тэгвэл үүнээс салах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
1. Бензойлын периоксид, салицилийн хүчил агуулсан нүүр цэвэрлэгч, саван, лосьо, тос гэх мэт аль ч төрлийн эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн нь хамгийн үр дүнтэй юм. Тэгэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа энэ хоёр нэгдлийг агуулсан эсэхийг нь асууж үзээрэй. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 8 долоо хоног хэрэглэх ба 2 сар хэрэглээд үр дүн өгөхгүй бол бүтээгдэхүүнээ солих хэрэгтэй.
2. Өдөрт 2 литр ус ууж хэвшээрэй. Хангалттай шингэн нь бие организмийн бодисийн солилцоо хангалттай сайн явагдах нөхцлийг бүрдүүлдэг ба ингэснээр хөлс болон тосны булчирхайн үйл ажиллагаа сайжирна.
3. Витамин А, Е агуулсан хоол хүнс хэрэглэх. Витамин А нь загас, өндөг, элэг, улаан лооль, аарц, сүүнд их хэмжээгээр агуулагддаг. Харин сүү цагаан идээ, улаан буудайнд витамин Е ихээр агуулагддаг байна.
4. Идэвхитэй дасгал, хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулснаар бодисын солилцоог эрчимжиж батганы гаралтыг бууруулна.