Өдөр унтаж байх эрүүл мэндэд маш тустай

2014 оны 8 сарын 22

Хуурай халуун салхи, бөгчим халуун уур амьсгалын нөлөөгөөр хүрээлэн байгаа орчин тойрны халууны хэмжээ ч аажмаар нэмэгдэн, хүний биеийн хялгасан судас тэлж, цусны лугшилт түрэгсэн, үүний зэрэгцээ тархины нэхдэсийн хүчилтөрөгч багасах юм уу дутагдах байдал илэрдэг байна. Ялангуяа хүмүүс хагас өдөр яаралтай ажиллаад үдийн үед их ядарч цуцдаг байна. Иймээс зуны халуунд өдөр унтах нь биеийн ядаргааг тайлах, үдээс хойшхи ажлын үр ашгийг нэмэгдүүлэх жич биеийн эрүүл мэндэд тустай. Унтахад, хөнгөн унтах40 минут-80 минут цаг, нам унтах80 минут-100 минут цаг гэж байдаг.

Нам унтах хугацаанд, их тархины ажиллагаа намдахын хирээр их тархины нэхдэсийн хялгасан судас түр хаагдаж, бие махбодийн бодисын солилцоо удааширдаг байна. Энэ үед хэрэв гэнэт цочин сэрвэл, түр хаагдсан хялгасан судас сэрэхтэй зэрэг нээгдэн тэлж амждаггүй болохоор тархины цус түр хүрэлцэхгүй болж, ургамлын мэдрэл хэсэг үе замбараагаа алдаж, толгой эргэх, толгой өвдөх, тамир сульдах зэрэг өвчний байдал илэрдэг байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өдөр унтах хугацаа нь 30-45 минут байвал хамгийн тохиромжтой, өөрөөр хэлвэл хөнгөн унтах хугацаа болох бөгөөд нам унтахаасаа өмнө өөрөө сэрэх зуршилтай болчихвол хамгийн сайн. Энэ охор хугацаанд сайхан унтаж тав тухтай амарч чадвал бүх биеийн чилээ тайлагдаж, ядаргаа арилдаг төдийгүй гэнэт сэрээд зүрх түгших, айж дагжих, адгаж бачимдах зэрэг өвчний байдал илэрхээс зайлсхийж болох юм. Толгой эргэхээс сэргийлэхийн тулд сэрснийхээ дараа түр сууж байгаад дараа нь босоод ажиллаж болох юм.

Мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, өдөр унтах нь хүний биеийн эрүүл мэндэд тустай байдаг боловч зарим цөөн тооны хүмүүс өдөр унтах нь тохиромжгүй юм. Жишээлбэл, 65 насан сүүдэр зооглож яваа хөгшин буурлууд болон биеийн жин нь баримжаанаасаа 20 хувь давсан хүмүүс, жирийн цагт цусны даралт нь дор байгаа хүмүүс, зүрх болон тархины судасны өвчинд хүнд нэрвэгдсэн хүмүүс, титмийн судас хатуурах өвчинд нэрвэгдсэн хүмүүс юм уу тархины судас төрөлхийн хачин жигтэй, тархины судасны лугшилт буурай, тархины цусны хангамж хүрэлцэхгүй байх зэрэг хүмүүс болно.

Хоол идсэний дараа, хүний биеийн дийлэнх цус нь гэдэс ходоод руугаа урсч, зүрх, тархины цусны урсах хэмжээ харьцангуйгаар багасдаг байна. Иймээс үдийн хоолоо идсэний дараа хагас цаг амраад дахиад өдрийн нойр авах нь хамгийн тохиромжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7460
2 эможи
keyboard_arrow_up