ТАНД ЗӨВЛӨХӨД: Гэрийн нөхцөлд хийх эмчилгээний 10 арга
Амнаас эвгүй үнэр гарах, толгой өвдөх, стресстэх, дотор эвгүй оргиход, үү ургацаг, батга, яр ургасан үед хэрхэн арилгах талаар өдөр тутмын амьдралд тохиолддог. Энэ үед ихэвчлэн бид эмчид хандаж, эм хэрэглэж шийдвэрлэхийг боддог. Тэгвэл зарим нэг тохиолдолд энгийн аргаар, үнийн зардалгүйгээр гэрийн нөхцөлд ч шийдэж болдог байна. За ингээд хамтдаа харцгаая ...
1. Хумсны мөөгөнцрийг ам зайлагч эдгээнэ
Ам зайлагч шингэнд хөлөө долоо хоногийн турш өдөрт хоёр удаа тогтмол дүрвэл мөөгөнцрөөс гайхалтай ангижрах үйлчилгээтэй. Ам зайлагчийн найрлаганд бактери, үрэвслийн эсрэг олон төрлийн бодис агуулагддаг нь ийнхүү нөлөөлдөг аж.
<<<<Үсээ долоо хоногт нэг удаа ам зайлагчаар зайлбал хагийг арилгадаг байна>>>>
2. Амны эвгүй үнэрийг йогурт арилгана
Йогуртад агуулагдаж буй элемэнт нь аман дахь бактерийн тоог багасгадаг аж. Энэ нь амны эсэлдсэн эвгүй үнэрийг арилгадаг давуу талтай.
3. Үлд гарсан үед оливийн тос түрх
Оливийн тос нь чийгшүүлэх үйлчилгээтэйгээс гадна витамин Е-ээр баялаг. Тиймээс усанд орсны дараа чийгтэй арьсан дээрээ оливийн тос түрхэх нь үлд гарсан хэсгийн өвчнийг намдаахаас гадна хурдан эдгээнэ.
4. Зогисуулахад элсэн чихэр тустай
Зогисуулахыг зогсоож чадахгүй байх үед үнэхээр хэцүү байдаг. Хэт их зогисуулах нь элгэнд сөрөг нөлөөтэй. Тэгвэл мэргэжлийн эмч нарын үзэж буйгаар чихэрлэг амт нь хэлийг цочроож, уганд хүрч зогисохыг намдаадаг аж.
5. Гаатай бохь стрессийг багасгана
Гаатай бохь зажлах нь тухайн хүнийг илүү анхааралтай болгож өгөхөөс гадна ядаргааг 30% хүртэл тайлдаг гэнэ. Судалгаагаар бохь зажилсан хүмүүс 25 хувиар бага ядралтыг мэдэрч, 30 хувиар анхаарал хандуулах чадвар нь илүү байсан байна.
6. Үүг "скоч" арилгана
Үүг арилгахын тулд хүчлээр түлэх, утсаар таслах, лазер эмчилгээ хийлгэх зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл "үү" ургасан хэсэгт скоч наагаад долоо хоногийн турш байлгах хэрэгтэй. Харин дараа нь цэвэрхэн усаар зайлж үр.
7. Харандаа толгойн өвчнийг намдаана
Харандааг амандаа зуухад зажлуур булчин идэвхжиж, толгойн өвчин улмаар намддаг аж.
8. Хөлний эвгүй үнэрийг архиар арилга
Хөлний эвгүй үнэр болох шивэр зэргийг арилгахад орой бүр архиар арчих хэрэгтэй. Архинд агуулагдах спирт нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсийг хатааж өгдөг байна. Харин үүний дараа хуурайшсан арьсаа чийгшүүлж өгөөрэй.
9. Дотор эвгүй оргих үед...
Дотор эвгүй оргих үед их хэмжээний шүлс ялгарснаар бөөлжис хүргэдэг байна. Иймд нимбэгэтэй ус уу. Хэрэв тэсгэлгүй бөөлжсөн тохиолдод содтой ус буюу давстай ус уух нь гэдсийг цэвэрлэж та ганц удаа бөөлжин дотор онгойдог байна.
10. Батга гарахаас сэргийлье
Улаан лооль буюу помидоронд их хэмжээний Витамин А, С агуулагдаг. Тиймээс улаан лоолийг үрээд нухаш мэт болгож, нүүрэн дээрээ нэг цагийн турш тавих хэрэгтэй. Энэ нь нүүрний тослогийг багасгаж, батга гарахаас сэргийлдэг.