Хүүхдэд өгч буй халаасны мөнгө бол томоотой байсных нь шагнал биш
Орчин үеийн ямар ч гэр бүлд хүүхэд өөрийн гэсэн хэрэглээндээ мөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Мэдээж, хүүхэд бол гэр бүлийн гишүүдийн нэг. Түүнд өгч буй таны мөнгө бол хүүхдийн чинь томоотой байсных нь эсвэл онц дүн авсных нь , гэрийнхээ ажилд тусалсных нь шагнал, шан харамж биш юм шүү. Хүүхдэдээ халаасны мөнгө өгнө гэдэг нь хүүхдийг хүмүүжүүлэх тодорхой зорилго бүхий аргуудын нэг юм. Та хүүхдэд тодорхой хэмжэний мөнгө өгснөөрөө шаардлагатй зүйлээ авч, түүнд хариуцлагатй хандаж сурахад нь тусалж байгаа юм. Мөнгө өгчихөөд түүнийгээ хэтэрхий чанга хянавал мөнгө өгсний утга алдагдана. Автобусны өдрийн цайны, ном авах мөнгө зэргийг заавал өгч байх хэрэгтэй. Хүүхэд том болох тусам мөнгөний хэрэгцээ нь ихэсдэг. Харин та хүүхдээс шууд мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулахыг шаардах хэрэггүй. Ихэнх хүүхдүүд мөнгө зарцуулж мэдэдгүй учираас эхэндээ нэг удаадаа л үрчихдэг. Чухам юунд зарцуулснаа ч дарааа нь хэлж мэдэдгүй. Мөнгө нь нэг л мэдэхэд дуусчихсан байхаар нь өөрөө гайхаад л өнгөрдөг. Гол анхаарах зүйл тань гэвэл та хүүхдээ буруу юм хийлээ гэж, эсвэл хүний үгэнд ороогүй, даалгавраа хийгээгүй зэрэг шалтгаанаас болоод өгч байгаа мөнгөнийхөө хэмжээг хасч болохгүй. Харин аажимдаа их мөнгө зарцуулж сургахын тулд одооноос бага мөнгийг хэрхэн үр ашигтайгаар зарцуулж, үрэх талаар хүүхэддээ хэлж, зөвлөж өгч байгаарай. Хүүхэд сургуулийн наснаас нь эхлэн халаасны мөнгө өгч, мөнгөтэй харьцуулснаар тэд хамгийн наад зах нь хурдан тоолж сурдаг. Хэдэн төгрөг хариултанд авахаа тооцоолохоос гадна ирээдүйдээ өөрийгөө бага багаар бэлтгэж эхэлж байгаа юм шүү. Та энэ бүхнийг сайн бодож үзээд сар бүрийнхээ төсөвт хүүхдийнхээ хэргцээт мөнгийг тооцон оруулж байгаарай.