Ягаахан намар айсуй
Сайнуу охидоо, өнгө болон хээний тухай бичдэг 5дах өдрийн мэнд.
Энэ зун ягаан өнгө моодонд бага багаар орсон бол ирах намар хүчээ авах нь нэгэнт ойлгомжтой болжээ. Мэдээж хүйтэн улирал ирж байгаа тул энэ өнгө маань зуныг бодвол илүү тод, хүнд болон загварт орж ирж байна.Ямар нэгэн өнгө загварт орж ирэхээрээ бүх хувилбараараа, бүх эдлэл хэрэгсэлд хувцасанд нөлөөлдөг жамтай.
Ягаан өнгө маань ч гэсэн ялгаагүй өмд, цамц, утасны гэр, элдэв хээнүүд, үсний өнгө, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гэрийн тавилга чимэглэл, хуримын палаж гээд л бүх зүйл ягаанаар гэрэлтэхнээ энэ намар. Мани нь ч гэсэн намар ягаан өнгөөр сайн гангарах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ч энэ зунаас ягаан хонхот палажнаасаа хойш ягаан өнгөд эргэлт буцалтгүй дурласан бөлгөө.
2009 оны намар ягаан өнгө маань загварт орж ирж байсан бөгөөд энэ жилийнх ялгаатай нь илүү гүн, тод, гэрэлтсэн болсон байна. Мөн бусад ягааны төрөл өнгүүд бүгд энэ намар өвөл жигд хүч түрэ загварт эргэн ирж байна. За ингээд янагхан ягаан өнгөөр гангараад байгаарай охидоо, амжилт.