Махлаг бус хувцаслалт чухал
Өөрт тохирсон, илүүдэл харвингаа далдалсан хувцас өмсөхийг илүүд үздэг ч бас ч гэж дэгжин харагдмаар л байдаг. Тэгвэл та анхаарлаа хандуулна уу.
Бариу хувцас баяртай!
Махлаг бүсгүйчүүдийн дунд хэт бариу хувцас нь өөхийг чангалж өгснөөр гоолиг харагддаг гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байлаг. Тэгвэл энд таныг эсрэгээрээ яг л энэ тэндээс нь хальж, урссан гамбургер шиг харагдуулдаг. Мөн судас хагарах аюултай.
Хэт сул хувцас хамгийн том алдаа!
Хэт нилмэгэр, хүлхгэр хувцас сонгодог том алдаа. Энэ нь биеийн пропорцыг улам нэмж, нүсэр харагдуулахаас гадна бусдын харцыг өөрийн эрхгүй татдаг. Иймд биедээ яг таарсан болон үл ялиг сул хувцас сонгоорой.
Цэгцтэй харагд
Энэ зуны трендэд голдуу хадаас, деталь, хатгамал тоноглолтой хувцас зонхилж буй. Тэгвэл бүсгүй та үүнээс татгалзах хэрэгтэй. Чимэглэлүүд голдуу эмэгтэй хүний махлаг хэсэгт хийгдсэн байдаг бөгөөд таны өө сэвийг илүүтэй тодотгож хүмүүсийн анхаарлыг улам их татна гэсэн үг. Иймд аль болох цэгцэтэй хувцаслах нь чухал.