Анхны болзоондоо анхаарах зарим зүйлс
"Анх төрсөн сэтгэгдлийг өөрчлөх боломжгүй” гэлцдэг. Гэхдээ үс зүс, өмссөн зүүснээс илүүтэй анхны болзоо ямарбайхаас хос хоёрын ирээдүй шалтгаална. Энэ удаагийн “Зөвлөгөө” буландаа залуусыг тухална уу хэмээн урьж байна.
1. Тооцоо
Мэдээж болзоонд урьсан юм чинь төлөх хэрэгтэй. Тэгэхдээ найз бүсгүйдээ тооцооны хуудсыг харуулах хэрэггүй болов уу. Тооцоогоо өөрөө хийнэ хэмээн зөрүүдлэх бүсгүйчүүд цөөнгүй. Энэ тохиолдолд өөрсдийн хэрэглэснээ төлөх нь хамгийн зөв шийдэл.
2. Байрлал
Анхны болзоогоо кинотеатрт өнгөрөөхөөс зайлсхий. Дэлгэц ширтээд дуугүй суух хүмүүс хэрхэн ойлголцох билээ дээ. Харин хамтдаа оройн хоол идвэл илүү романтик. Гэхдээ анхны болзоогоо өдрийн хоолны үеэр тааруулах нь тийм ч оновчтой санаа биш. Тохилог орчинтой ойрхон зоогийн газраа сонгоорой. Давс, перц ойртуулах, гадуур хувцасаа өмсөхөд нь туслах зэрэг түүнд тавих халамж тань сайхан сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал үзүүлэлт гэдгийг мартав аа.
3. Халамж
Ямар ч тохиолдолд урьтаж оч. Хэрэв бүсгүйгээ оройн хоолонд урьсан бол доорхи дүрмийг мөрдөөрэй. Бүсгүйдээ машины хаалга онгойлгож өгөх нь боловсон эрийн мөрдлөг. Сандлыг нь дөхүүлж, суухад нь тусалбал хэн нэг нь мушилзах болов уу гэж эмээх хэрэггүй.
4. Хүндэтгэл
Энэ нь таныг хүлээцтэй ханд гэсэн үг. Болзоо гэдэг аз жаргалын эхлэл биш, нэг нэгнээ таних, таарч тохирох эсэхээ шалгах хэмжүүр л гэсэн үг. Тиймээс согтуу, мансуурсан байдал мэдээж зохихгүй. Үдэш нь бүсгүйгээ зөөлөн үнсээрэй. Ямар ч илүү үйлдэл хийсний хэрэггүй. Тэр байтугай хариу горьдох ч шаардлагагүй.
5. Өөртөө итгэлтэй байдал
Өөртөө итгэлтэй байдал бүсгүйчүүдийг соронздон татдаг. Гэхдээ энэ нь бүхнийг өөрийн мэдэлд оруулж, хаан мэт аашил гэсэн үг биш шүү. Бүх зүйлд хэм хэмжээ гэж бий.
6. Гадаад байдал
Хамгийн чухал нь зохицол. Хаана, хэрхэн болзох гэж байгаадаа тохируулан хувцасаа сонгоорой. Гутлаа цэвэрлэсэн эсэхээ нягтлахаа мартуузай. Учир нь ихэнх бүсгүйчүүд гутлаар дүгнэлт хийдэг.
7. Харилцаа
Бүхний анхаарлын төвд байх гэж хичээсний хэрэггүй. Энэ байдал таныг мануухай шиг харагдуулна. “Сайн сонсогч сайн харилцагч байдаг” гэсэн алтан дүрмийг баримтал. Түүнээс гадна ажлынхаа тухай хэт их ярих нь таныг бардам нэгэн мэт санагдуулдаг. “Анхны болзооны үеэр урьдны хайр сэтгэлийг асуудлыг сөхөхөөс ямагт зайлсхий.” Энэ бол сэтгэлзүйчдийн танд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө.
8. Хугацаа
Анхны болзоо нуршуу удаан байх зохимжгүй. Тавган дахь хоол тань дуусчихсан уу? Энэ нь харих цаг болсныг сануулж буй хэрэг.
9. Бэлэг
Найз бүсгүйдээ бяцхан бэлэг бэлдэхэд гэмгүй. Гэхдээ үнэтэй, чамин зүйл авах гэж яарсны хэрэггүй. Ганц сарнай ч юм уу, сэтгэл татам цомхон зүйл байхад л хангалттай. Найз бүсгүй тань бэлэг аваад баярлахгүй өнгөрнө гэж үгүй.
10. Эцэст нь төгсгөл
Анхны болзоо тань таалагдсан бол дахин уулзах гэж яарах нь зүйн хэрэг. Харин үгүй бол шуудхан хэл. Хатуу ч гэсэн үнэн үг ямагт тус болдог юм. Аль ч тохиолдолд ямар зүйл мэдэрснээ бүсгүйдээ хэлэх нь зүйтэй.