Өглөө идэж болохгүй хүнсүүд
Хийжүүлсэн хүйтэн ундаа:
Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.
Давсалсан самар:
Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.
Улаан лооль:
Өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.
Илүү дэлгэрэнгүйг: zaluu.com