Танай халуун усыг хаасан уу? Гэхдээ одоо ихэнх айлд халуун ус ирсэн гэж бодож байна. Гэхдээ хүйтэн бүлээн усанд орох нь таны эрүүл мэнд, гоо сайханд тустай.
Хүйтэн усанд орвол арьсны нүх агшиж батга гарах нь багасна, арьс сэргэнэ, хөх сэргэнэ, ялангуяа хүйтэн усаар үргэлж шавшиж байвал хөхний сэргэг байдал алдагдахгүй. Гол асуудал бол хүйтэн ус тураах гэсэн байгаа. Хүний биед 2 төрлийн өөх байдаг: цагаан өөх,бор өөх.
Бид илүүдэл калори хэрэглэх үед цагаан өөх үүсдэг.
Энэ өөх нь ташаа,хүзүү, гэдэс хэсэгт ихэнхдээ хуримтлагддаг бөгөөд харвин гэдэг. Цагаан өөхийг шатаах гэж бид маш ихээр тэмцдэг. Энэ өөх бол маш бат бэх өөх бөгөөд сайн тэмцэх хэрэгтэй Бор буюу саарал өөх нь сайн өөхөнд тооцогдоно. Биед дулаан ялгаруулж, биеийг эрүүл байлгахад туслана. Гол нь энэ өөх нь хүйтэн үед маш идэвхитэйгээрээр ажиллаж эхлэдэг. Ингэснээр бор өөр цагаан өөхийг бага багаар шатаана. Гэхдээ тийм ч их хэмжээгээр биш.