ТАНД ЗӨВЛӨХӨД: Шар өнгийг гал тогоондоо сонговол тохиромжтой
Эзэгтэй таны гал тогоо болж өгвөл хаалганаас хол эсвэл хойд зүгт байрлах нь зүйтэй. Гэхдээ энэ нь бас хамгийн хойд тал гэсэн үг биш юм. Учир нь ертөнцийн зүгээр чанх хойд зүг нь усан амьсгалтай буюу усан махбодьтой тул танай гал голомтыг дарах, эхнэр нөхөр хоёр байнга хэрүүл маргаантай байх, өвчин зовлонд ороогдох зэрэг сөрөг үр дагавартай.
Мөн шар өнгийг гал тогоондоо сонговол тохиромжтой. Учир нь шар өнгө амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, бардам байдлын илэрхийлэл аж.
Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж аливаа хиншүү хярвас, тогтсон муу энергийг зайлуулж байх нь зүйтэй. Өдөр бүр салхивчаа онгойлгож хоол их хийдэг байнгын ажиллагаатай байдаг бол цахилгаан сэнс тавих хэрэгтэй.