Цагаан хоолтнуудын лазаня шөл

2014 оны 8 сарын 19

Цагаан хоолтой хүмүүс хоолны цэсээ шинэчлэхэд төдийлөн амаргүй байдаг. Харин энэ удаад Гоолингоо нь цагаан хоолтнуудад зориулсан удаан чанадаг лазаня шөл хэрхэн хийх тухай зааврыг орууллаа.

1. Хэмжээ: 5 хүн
Орц:
Сонгино – нэг ширхэг
Бор мөөг – 100 гр
Ногоон хулуу - 2 ширхэг
Сармис – 4 хумс
Улаан лоолийн соус – 425 гр
Нухсан улаан лооль – 800 гр
Савалгаатай ногооны шөл/бэлдсэн ногооны шөл – 1.5л
Лаврын навч – 2 ширхэг
Хатаасан орегано амтлагч – 2 амны халбага/10гр
Хатаасан базил – 10 гр
Улаан, хар перец, давс – хүссэн хэмжээгээр

2. Лазани гоймон – 300-400 гр
Спинач – 250 гр
Мозарела, парслей бяслаг – хүссэн хэмжээгээр

Хийх заавар:
Сонгиноо дөрвөлжин, мөөг болон хулуугаа нимгэн, сармисаа жижиг хэрчиж бэлтгэнэ. Битүү чанагчид сонгино, мөөг, хулуу, сармис, улаан лоолийн соус, ногооны шөл, лаврын навч, орегано, базил, хар, улаан перец, давсаа хийж, хэмийг хамгийн бага дээр тааруулаад 7 цаг чанана. Хэрвээ өндөр хэмтэй байх бол 3-4 цаг буцалгаарай. Хоол болохоос 30 минутын өмнө лазанягийн гоймонг зааврын дагуу чанаж бэлтгэнэ. Спиначийг шөлөндөө нэмээд 2 минут буцалгана. Үүний дараа гоймонгоо өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж, бэлэн болсон шөлөндөө нэмээд, бяслагаараа чимээд аягалаарай.

Лазанягийн гоймон чанах арга:
300-400 гр гоймонг чанахдаа 5 л усанд хоёр амны халбага оливын тос, давс хийгээд хамгийн халуун хэм дээр буцалгана. Гоймонгоо хийгээд 8-10 минут чанаад шүүж аваарай.
За ингээд боллоо. Таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сайхан хооллоорой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7306
0 эможи
keyboard_arrow_up