Зөвхөн өнөөдрийнхөө “орон зайд” л амьдарч сур
Өнгөрсөн цаг эргэж ирэхгүй салан одлоо. Одоо өөр товчлуур дарахад хараахан учирч амжаагүй ирээдүйн өдрүүд төмөр хөшгөөр тусгаарлагдан үлдэнэ. Ингээд л та өнөөдрийнхөө орон зайд бүрэн аюулгүй байдлаа хангаж чадлаа. Өнгөрснөө оршуулдаг… Тэнэгүүдийг булш руу нь хөтөлдөг өнгөрсөн өдрүүдийг тусгаарла. Ирээдүйн болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг мөрөндөө үүрээд байвал ямар ч хүчтэй хүн аян замдаа бүдрэнэ. Ирээдүйгээ өнгөрсөн үетэйгээ адил битүү хаалгаар тусгаарлаж сур. Бүх ирээдүй чинь өнөөдөрт шингэжээ. Маргааш гэж байхгүй.. Хүний авралын од өнөөдөр. Үргэлж ирээдүйнхээ төлөө санаа зовж явдаг хүн эрч хүчээ хий дэмии үрэх, оюун санаагаа зовоох, мэдрэлээ ядраах зэрэг сүүдрээс салдаггүй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн үе болон ирээдүйгээ “бин битүү хаалгаар” тусгаарласан цагийн тэнхлэгт, өнөөдрийнхөө орон зайд амьдрах чадвар өөрсөддөө бий болгох хэрэгтэй. Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол өөрийнхөө хүч чадлыг, өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрүүлэх явдал юм. Үнэндээ амьдрал биднээс зөвхөн ийм л зүйл шаарддаг. “Амьдралын үнэ цэнэ, утга учир, амьдралын өөрийнх нь тасралтгүй хөврөх цаг мөчид шингэсэн байдгийг бид өнгөрсөн хойно нь ойлгох юм даа” гэж Стивен Ликок хэлсэн байдаг.