Мебель эдлэлийг цэвэрлэхэд тун амархан

2014 оны 8 сарын 18

Мебель эдлэлийг хэрхэн арчлах вэ?

     Орчин үед ихэнх хүмүүс гэр орон, албан тасалгаагаа тохижуулахдаа мебель тавилгыг сонгох болсон. Мебель тавилга тухайн өрөө, албан тасалгааны тохилог, ая тухтай байдал, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой учир худалдан авагчдын сэтгэлд маш сайн нийцдэг. Мебель тавилгыг худалдан авч, эзэмшиж хэрэглэдэг хүмүүст зориулан, түүнийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө хүргэж байна. 

Мебель эдлэлийн тоосыг хэрхэн цэвэрлэх вэ?     

Мебель тавилга дээр тогтсон тоос шороог шууд нойтон, чийгтэй даавуугаар арчиж зүлгэх нь тийм ч үр дүнтэй цэвэрлэгээ биш. Учир нь нойтон даавуугаар арчсан мебель эдлэл өнгөө алдаж, удаан эдлэгдэхээргүй болдог. Харин тавилга дээрээ нойтон алчуур тавиад мод, саваагаар зөөлөн цохь. Ингэх нь тавилга, эдлэлд  ямар нэгэн хор уршиггүй цэвэрлэгээнээс гадна тоос нь чийгтэй алчуурт шингэж, агаарт дэгдэхгүй. Ийнхүү тоосыг нь арчсан тавилгыг сайтар хатсаны дараа мебель өнгөлөгч тусгай бодис хуурай даавуунд шингээж жигд түрхэнэ. Ингээд хуурай алчуураар сайтар арчвал таны мебель эдлэл гялалзсан өнгөтэй болж шинэ юм шиг харагдана.

Зураас арилгагч “иод”

      Мебель эдлэл дээр зураас үүсэхэд амархан байдаг. Бага зэргийн зураасыг арилгах нь хялбар ажил бөгөөд ширхэг нарийнтай өнгөлөгчөөр үрэхэд л хангалттай. Харин гүн зураасыг арилгахын тулд нуух арга хэрэглэж болно. Ингэхдээ самраас гаргаж авсан, тусгай өтгөрүүлсэн тосоор зүлгэдэг. Энэ үед ойр орчмын модонд аль болох хүрэхгүй байх хэрэгтэй. Харин дараагаар нь өнгө дагуу тосон харандаа эсвэл хүрэн гутлын тосоор нимгэн арчина. Хэрэв иод байгаа бол хэрэглэж болно. Яагаад гэвэл “иод” мебель эдлэлийн өнгийг хамгийн сайн гаргадаг.  Мөн улаан хүрэн өнгийн мебель тавилга дээр гарсан зураасыг иодын сул уусмалд дүрсэн жижиг сойзоор сайтар үрж өгвөл мэдэгдэхгүй болдог. Харин мебель өнгөлөгч бодисыг зөөлөн ноосон даавуунд түрхээд арчвал зураас үүсэхгүй.

Будаг арилгах

     Мебель гадаргуу дээр тогтсон будгийг арилгахад хэцүү байдаг. Тиймээс хүмүүс будаг шингэлэгч хэрэглэдэг. Гэвч мебель эдлэл дээр асгарсан будгийг “будаг шингэлэгч”-ээр цэвэрлэж болдоггүй. Түүнээс гадна бусад төрлийн хүчтэй химийн бодисоор арчиж болохгүй. Усан суурьтай будгийг чийгтэй алчуураар арчдаг. Ингэснийхээ  дараа маш хурдан хуурай алчуураар арчих хэрэгтэй байдаг. Учир нь  ус лакан бүрхэвчийг амархан гэмтээдэг. Харин мебель гадаргуунд тогтсон тосон суурьтай будгийг цэвэрлэхэд амаргүй. Үүнийг цэвэрлэхдээ будаг арилгагч зориулалтын зөөлрүүлсэн вакс хэрэглэж болно. Мөн чийгтэй даавууг бэлтгээд, тосон суурьтай будгаа хөвөнгийн халаасан тосоор бүрж хэдэн минут байлгаж байгаад даавуугаараа арчиж авна. Энэ үйлдлийг будаг арилтал давтана. Хэрэв үлдсэн хэсэг нь арилахгүй бол маш нарийн ширхэгтэй өнгөлөгч нунтгаар үрнэ. Үүнээс гадна хуванцар зөөлөн үстэй сойз болон гарын хумсаараа үрж болно.

Хумсны лакыг арилгах

    Мебель эдлэл дээр хумсны лак дусаасан тохиолдолд ацтоноор арчиж огт болохгүй. Ацтон нь мебель тавилгыг амархан гэмтээдэг. Түүний оронд техникийн бус спиртээр зөөллөж дараа нь даавуугаар арчиж авах хэрэгтэй. Мөн хуурай хими цэвэрлэгээнд ашигладаг толбо арилгагч бас хэрэглэж болдог. Гэхдээ спирт энэ хоёр аль аль нь галд шатамхай, хоруу чанар ихтэй учир хэрэглэх үедээ тамхи татах болон гал гарч болзошгүй газар байж болохгүй. Хэрэв толбо арилахгүй бол бага зэргийн тос нэмж болно.

  Шар толбо буюу цайралт

     Мебель эдлэлийн хамгийн түрүүнд гэмтдэг зүйл бол ирмэг юм. Тавилга аваад их удаагүй байхад л ирмэг нь цайж элэгддэг. Энэ нь байгалийн модны өнгийг химийн аргаар өөрчилдөгтэй холбоотой юм. Нарны хурц тусгал, шингэн зүйл асгах, халуун юм тавих зэргээс үүдэн шар толбо гарах буюу цайралт үүсдэг.  Гэвч түүнийг өөрчлөх ямар ч арга байхгүй. Тиймээс ийм зүйл үүсгэх үйлдэл бүү хийгээрэй. Харин мебель тавилга дээр тогтсон “шар толбо”-оос бусад толбыг зөвхөн зориулалтын шингэнээр арчиж цэвэрлэдэг. 

Бүрээстэй мебелийг хэрхэн цэвэрлэх вэ?

      Арьсан болон даавуун бүрээстэй мебель тавилгыг цэвэрлэхэд амаргүй байдаг. Даавуун бүрээстэй мебель тавилгыг бүлээн усанд сайтар базсан бие угаагчаар цэвэрлэхэд нэн тохиромжтой. Харин арьсан бүрээстэй буйдан, кресло зэргийг өндөгний хөөсрүүлсэн уурганд ноосон алчуур дэвтээн арчиж цэвэрлэвэл зохимжтой байдаг. Ингэхэд арьс анх байсан шигээ гялалзсан өнгөтэй болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7239
0 эможи
keyboard_arrow_up