"Facebooк"-чидийн заавал мэдэж байх 7 тохиргоо

2014 оны 8 сарын 18

Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook –г өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой юм..

1. Найзуудынхаа хаягын жагсаалтыг ашигла (Friends list)

Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа хайлт хийхэд хүртэл амар байх болно.

2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух

Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргооруу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friendsэсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга

Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягыг мэдэх нь утгагүй хэрэг. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд
Та Privacy SettingsSearch гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google –с устга

Privacy SettingsSearch гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагтласан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах

Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information- г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм. Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Албумаа хамгаал.

Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал

Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно. Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг нь бичихэд л хангалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7215
0 эможи
keyboard_arrow_up