ТАНД ЗӨВЛӨХӨД: Ханын цаас хэрэглэхэд анхаарах зарим зүйлс

2014 оны 8 сарын 18

1. Унтлагын өрөөнд нил ягаан, улаавтар өнгийн ханын цаас сонгохоос татгалз. Учир нь уг өнгөнүүд хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг. Иймд гэгээлэг өнгө тохиромжтой.

2.Үүдний өрөөний обой нь гэмтэхдээ амархан байдаг, Иймд гэмтээхэдтийм ч амархан бус, зузаан угаадаг обой коридор,үүдний өрөөнд зохимжтой.

 
 
 
 
 
 
 
 
 
3. Хүүхдийн өрөөнд нэгэн жигд өнгийн обой уйтгартай. Хүүхдийн өрөөнд насанд нь тохирсон цэцэг навч, бяцхан амьтдын дүрсбүхий обой наавал хөнгөн, зугаатай сэтгэгдэл төрүүлнэ.

Ханын цаас нь интерьерийн гол суурь материалын нэг юм. Анх япон болон хятад улсуудад анх үүссэн гэж үздэг бөгөө цаасан обойг эрт дээр үеэс зүүн азийн эдгээр улсууд үндэсний аргаар үйлдвэрлэж ханандаа нааж хэрэглэдэг байсан.

 XVIII-р зуун үед Европчууд даавуун обой хэрэглэж байсан ба сонирхолтой нь түүнийг хана таазанд хадаасаар хадаж тогтоодог байжээ.

 XVIII-р зуунд Англид обойг гараар үйлдвэрлэдэг байсан бол XIX-р зуунаас цаасыг урт хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотойгоор обойг уртаар нь машинаар үйлдвэрлэж хуйлсан хэлбэртэйгээр худалдаанд гаргаж эхэлсэн байна. Ингээд цаасан обойны үйлдвэрлэл хөгжсөнөөр даавуун обойны хэрэглээ багасаж зах зээлээс шахагдсан байна. Одоо ханын цаасыг төрөл зүйл, хийц дизайны өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг болсон ба хэрэглэгчдийн хүсэлтээр өөрийнх нь хүссэн өнгө дизайнаар ч үйлдвэрлэх боломжтой болжээ. Ханын цаасны ерөнхий хэмжээ нь 10м х 0,53-ийн хэмжээтэй байдаг. Сайжруулсан 2 давхар цаасан, угаадаг, эмульсддэг , товойлгож гарсан гоёлтойхээтэй обой нь 15м х 0,53м Товойлгож гаргасан гоёлын хээтэй обой нь 25м х 1,06м

Ханын цаас нь төрөл зориулалтаасаа хамаарч цаасан, товгортой, угаадаг, торгон, нэхмэл, шилэн хөвөн, зузаан хуванцар түрхлэгтэй, дуу намсгадаг,чийг даадаг,шингэн обой гэх зараг маш олон төрөл байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7195
0 эможи
keyboard_arrow_up