Таны арьсыг төгс болгох эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээрэй

2014 оны 8 сарын 15

Та энд тэндхийн хөгширөлт, үрчлээ, батга, сэвх, нөсөө толбоны эсрэг гээд янзан бүрийн үнэтэй, үнэртэй, амттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд залхаж байна уу? Тэгвэл арьсан дээрээ хор нялдаг арга барилаа авч хаяаад дотроос нь эмчилдэг эрүүл хоолны дэглэм рүү шилжицгээе. 

За ингээд сайхан арьстай болгох доорхи 10 хүнсний бүтээгдэхүүнийг яг өнөөдрөөс, яг одооноос хэрэглэж эхэлцгээе!!!

1. Улаан чинжүү

Улаан чинжүү нь өдөр тутмын хоолны орцонд орсноороо таны хоолыг улам бүр амттай болгох амтат хүнсний ногоо байж чадна. Мөн танд өдөрт хэрэгцээтэй витамин C-г 100% нөхөж өгч чадах ногоо юм байна. Витамин В6-аар баялаг энэхүү хүнсний ногоо нь цусний эргэлтийг сайжруулан таны арьсыг өдөр ирэх тусам гэрэлтүүлэхээс гадна таныг улам залуу харагдахад тань туслах болно.

2. Хар шоколад

Энэ бол миний гайхалтай арьстай болохын тулд өдөр тутамдаа  хэрэглэдэг дуртай амттангуудын минь нэг. Хар шоколад нь антиоксидантаар баялаг ба энэ нь таны арьсан дахь нөсөө толбо болон батгыг багасгаж, нарны  хэт ягаан туяанаас хамгаалах ид шидтэй юм.

3. Яргай загас

Яргай загас бол хэт стрессдэх, сэтгэл тавгүйтэх, сэтгэлээр унасан үед хамгийн шилдэг туслагч болдог. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг  хүнд өдөр тутамд хэрэгцээтэй витамин D-г бүрэн хангаж чаддаг гэж үздэг. Витамин D нь цусны бүлэгнэлийг багасгаж тайвшруудах үйлчилгээтэй тул уур бухимдлаас үүсдэг нүүрний үрчлээг багасгадаг байна.

4. Наргил модны самраас гаргаж авсан тос

Наргил модны самрын тос нь ханасан өөх тосны калорын  90 хувьтай тэнцэх өөх тосыг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хүнд зайлшгүй хэрэгцээтэй тосны хүчил болон витамин Е-ээр баялаг тул таны арсийг чийглэг, зөөлөн, үрчлээгүй болгоно.

5. Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант болон өвөрмөц амин хүчил зэрэг биеийн алжаал тайлж, тайвшруулах үйлчилгээтэй тул өдөр тутамдаа ууж заншвал их сайн. Мөн цусны даралт ихсэх эрсдлийг бууруулах үйлчилгээтэй тул өдөрт 3 ба түүнээс дээш аягыг халуунаар нь ууж байхыг зөвлье.

6. Бууцай

Бууцай нь эрүүл, тэжээлээр баялаг хоол тул таны өдөр тутмын хоолны дэглэмд яахын аргагүй багтах болно. Өөртөө төмөр, фоли, хлорофилл, магни, ургамлын уураг,  витамин E, C, A агуулдаг энэхүү хүнсний бүтээгдэхүүн нь таны арьсний бүхий л асуудлыг зохицуулж чадах цор ганц шидэт ургамал болж чадна. Тиймээс төгс, эрүүл, цэвэрхэн арьсны төлөө өдөр тутмын хоолны дэглэмдээ Бууцайг заавал хэрэглэж занших хэрэгтэй шүү.

7. Үр

Керрийн үр, маалингын үр, наранцэцгийн үр, хулууны үрүүд нь таныг гайхалтай арьстай болох зам руу хөтлөнө. Хулуу болон наранцэцгийн үр нь хоёулаа селен, витамин  Е, магни, протейнаар баялаг. Мөн дээрх үрнүүдэд эрүүл омега 3 өөхний хүчлүүд байдаг тул үрчлээ болон батганы эсрэг хүчтэй нөлөө үзүүлж чаддаг. 

8. Навчит цоохор майлз

Таны гайхалтай арьсанд зориулсан өөр нэгэн хүнсний ногоо бол Навчит цоохор майлз (Celery). Ихэнх хүмүүс энэ ногоог дутуу үнэлдэг ч селери нь витамин К агуулдаг тул цусний эргэлтийг тогтворжуулж, даралт ихсэхээс хамгаалж, бууруулдаг. Ингэснээр таны амар тайван байдал ноёрхож, уур бухимдлын үрчлээнд үүрд баяртай гэж хэлж болно гэсэн үг.

9. Папаяа жимс

Папаяа гэх энэхүү үзэсгэлэнтэй жимс нь өөртөө маш олон тэжээллэг зүйлсийг агуулдаг хэрнээ хамгийн бага калортай жимс юм. Ердөө 100гр-д 39 калори, дээр нь холистрингүй. Хэрвээ та жингээ хаяхыг хүсч байгаа нэгэн бол зүгээр л энэ жимсийг өдөр тутамдаа идэхэд л хангалттай. 

10. Лууван

Лууван ганцхан таны нүдэнд хэрэгтэй ногоо биш байх нь. Таны арьсанд  ч бас хэрэгтэй эд ба энэ нь тууралт, биржийлтийг цэвэрлэхдээ хамгийн шилдэг нь гэнэ. Лууванд баялаг байдаг витамин А нь арьсны гадна талын давхарга  дээрх нян бактери үйлдвэрлэгчийг зайлуулж өгдөг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7115
0 эможи
keyboard_arrow_up