ТАНД ЗӨВЛӨХӨД: Хүүхдийн мини пицца
2014 оны 8 сарын 15
Төрөл бүрийн пиццаг, янз бүрийн аргаар хийж болдог учир энэ удаа бид хүүхдүүддээ зориулсан Мини- Пиццаг хийж бэлтгэлээ.
Орц
- Гурил - 250 гр
- Дрож - 5 гр
- Давс - 5 гр
- Олив тос - 10 гр
- Ус - 120 гр
- Улаан лоолийн нухаш - 50 гр
- Улаан лооль - 30 гр
- Орегано - 5 гр
- Песто - 5 гр
- Tуна загас - 100 гр
- Cыр - 100 гр
Хийх арга
- Гуриландаа дрож, давс, олив тос, усаа хийж зуураад 30 минут орчим битүү байлгаж хөөлгөнө.
- Гурилан зуурмагаа хөөмөгц 0.8 мм орчмын зузаантай элдээд хэвээр дарж шарах шүүгээний листээ тослон хооронд нь зайтай өрж тавин битүү таглаад хөөх хүртэл 20 минут орчим амраана.
Cүмс бэлтгэх
- Улаан лоолийг буцалсан халуун усанд хэсэг минут байлгасны дараа авч гадна хальсыг нь хуулаад бутлагч машинаар бутлана.
- Буталсан улаан лооль дээрээ улаан лоолийн нухаш хийж жигд холиод орегано, песто амтлагчаар амтлан бэлэн болно.
- Хөөж бэлэн болсон гурилын зуурмаг дээрээ найруулсан пицца сүмсээ дээр нь жигд нимгэн түрхэн, мөн дээр нь туна загасаа жигд тавиад үрсэн сырээ сүүлд нь тавьж бэлэн болно.
- Шарах шүүгээг 180 хэмд халааж шарахад бэлдсэн пиццагаа хийгээд 15 минут орчим шарж бэлэн болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7110
0 эможи