ТАНД ЗӨВЛӨХӨД: Үнэртэй ус авахдаа юу анхаарах вэ?
1. Ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь яг дууриалган хийсэн байдаг. Өндөр үнэтэй үнэртэй уснууд хуурамч байх боломжгүй гэж гэнэнээр итгэж болохгүй юм.
2. Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй. Хугацаа заагаагүй байна гэдэг нь тухайн үнэртэй ус үйлдвэрлэгдээд хэр удаж байгаа нь мэдэх аргагүй шүү дээ. Мэдээж заасан хугацаа нь дууссан бол хэрэгцээгүй болсон гэсэн үг.
3. Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар. Учир нь хямдрал зарлаж, хямд үнээр зарах нь тухайн бүтээгдэхүүн хямд гэдгийг илтгэж болох ба ямар учраас хямдрал зарласан гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Магадгүй хугацаа нь дуусах дөхөөд хямдарсан байж болох ч бусад тохиолдолд бол гарцаагүй хуурамч гэсэн үг.
4. Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд. Тэр нийлүүлэгч нь хэр найдвартай, хэр нэр хүндтэй вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ жижиг лангуунаас зарагдаж байгаа үнэртэй уснуудыг нийлүүлсэн тодорхой компани байдаггүй учир хятадаас оруулж ирсэн байх магадлал өндөр.
5. Сав баглаа боодол, шил сав, бичиг, нэр хаяг, үнэрийг сайтар хар. Хямд бараа харахад цаанаа л нэг хямд харагддаг шүү дээ. Цаасыг хэрхэн нааж вэ, баглаа боодол нь ямар материалаар хийсэн байгааг нь харах хэрэгтэй. Өнгө чанарыг нь хар. Бүдэг, ховхорсон, урссан байгаа эсэхийг нь нягтал.
6. Хуурамч үнэртэй усыг илтгэдэг нэг том зүйл бол жин байдаг. Оригнал үнэртэй усны сав нь жинхэнэ цэвэр шил байх бөгөөд жин нь хүнд байдаг. Гэтэл түүнийг дууриалгасан үнэртэй усны сав нь хуванцар буюу илт хөнгөн байдаг байна.
7. Нэр хаягийг зөв бичсэн эсэхийг анхаар. Ихэнхдээ хятадууд буруу бичдэг учир найрлага, заавар зэргийг нь харахад л алдаанууд харагдаж эхэлнэ.
8. Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз /гартаа/. Тэгээд тухайн өдрөө үнэр нь хэр удаж байгаа, ямар үнэртэй байгаа эсэхийг нь шалгаад үзчих. Хэрвээ үнэхээр сайн чанартай байвал та маргааш нь очоод авчихаж болно шүү дээ.
9. Шууд гартаа түрхэж үз. Магадгүй шууд танд харшил өгөөд эхэлж магадгүй. Зарим харшилууд биеийн бусад хэсгээр өөр байдлаар илэрдэг бол зарим харшилууд шууд тэр даруй улайх загатнах байдлаар илэрдэг.
10. Харьцуулж үз. Таны авах гэж буй үнэртэй ус өөр газруудад байсан бол харьцуулан үз. Нийлүүлэгч нь нэг хүн байвал итгэж болох юм. Өөр өөр газраас тухайн лангуунууд дээр ирсэн байвал тэр хуурамч гэдгийг илтгэж байгаа хэрэг. Мөн тухайн үнэртэй усны өнгө үнэр нь хүртэл өөр өөр байгааг та анзаарах болно.
11. Үнэртэй усанд дээр тэмдэглэсэн байдаг “1.6 fl.oz” гэсэн тэмдэглэгээг сайн хар. Энэ нь 1.6-аас их байвал үнэрээ удаан хадгалдаг. харин бага байвал тогтоц муутай гэсэн үг.