Хялбар кекс яаж хийх вэ?
2014 оны 8 сарын 13
Орц;
* 7 гр Ваниллин
* 10 гр (1 амны халбага) хөөлгөгч нунтаг
* 3 ширхэг өндөг
* 9 амны халбага сахар
* 9 амны халбага гурил
* 100гр урагамалын тос
* 100гр сүү
Кексээ норгохын тулд:
* 200мл ус
* 10 амны халбага сахар
* 1-2 Амны халбага какао (хүсвэл)эсвэл
*сүү, жимсний шүүс (жүүс)
Бэлтгэх нь;
- Өндөг сахараа хийн холигчоор (цахилгаан эсвэл гар холигч байж болно) хөөсөртөл нь хутгана. Сайтар хутгасаны дараа тосоо нэмэн нийцтэл нь холино.
- Ванилин, хөөлгөгч нунтгаа гурилтайгаа холиод сайтар хутгана.
- Өндгөн бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хутгаад сүү нэмж эвлэтэл нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа листэн дээрээ асган жигдлэн тараагаад 200 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарна.
Кексээ норгохын тулд:
- Хүйтэн усан дээрээ какаогоо хийн сайтар хутгаад галаа асааж сахараа нэмэн буцалгаад галаа салгаж хөргөнө. Эсвэл хүйтэн сүүг бэлэн болсон кексэн дээрээ жигд асгана.
Жич: энэхүү кексийг давхарлан, чимж торт эсвэл крем (варенье байж болно) асган тараагаад ороож рулет хийхэд тохиромжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7035
0 эможи