Оройн хоолны ширээний ард стресс багасгах 4 арга

2014 оны 8 сарын 13

Хоолны цагийг гэр бүлийн гишүүдэд амарч тайвшрах цаг болгоорой.

Таны гэрт оройн хоол хэрхэн өнгөрдөг вэ? Магадгүй таны оройн хоолонд халуун авч явахаар хоол , телевизийн өмнө интернет оронгоо цахим шуудандаа  хариу бичингээ иддэг хоолууд орж болох юм. Эсвэл хүүхдүүддээ “сайн уу”,  “баяртай” ч гэж хэлж амждаггүй гүйхээгээрээ идээд л явдаг оройн хоол байж болох юм. Эсвэл таны гал тогоо түргэн хоолны газрыг санагдуулам гэр бүлийн гишүүд юм хийнгээ орж гаран иддэг газар болсон байж болох юм. Өдрийн их ажлын дараа тайван орчинг оройн хоолны цаг бүрдүүлдэг ч өнөөдрийн нөхцөлд энэ байдал алдагдсаныг мэргэжилтнүүд сануулж байна. Бид хэр их стрессдсэнээ ч олж харахааргүй хэмжээнд хүртэл амьдралын хэмээ ихэсгэж байнга яарж сандчиж байдаг. Мөн бид тухайн стрессээ уламжлал ёсоор бол тайвшрал, тухтай орчин бий болгох ёстой оройн хоолны ширээн дээр хэрхэн авчирдагаа ч анзаардаггүй. Зарим гэр бүлд чанга дуугарсан телевиз , утас нь хангинаж ард нь цахим шуудан ирсэн дохио сонсогдон яг л өдрийн ажлын цагууд шиг стресстэй өнгөрдөг.

 Хэрвээ үүн дээр ах дүүсийн маргаан, аав ээжийн дэг журам сануулгыг нэмбэл хоолны цаг хэн ч орохыг хүсэхгүй дайны бүс болж хувирдаг. Хэрвээ та энэ бүхэн тийм ч их хамааралгүй гэж бодож байгаа бол дахин нэг сайтар бодож үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7032
0 эможи
keyboard_arrow_up