Өдөр шөнө яагаад болдог вэ?

2014 оны 8 сарын 13

Дэлхий нарыг тойрч эргэлддэг. Нарыг нэг бүтэн эргэхэд 12 сар болдог. Мөн дэлхий нарыг тойр ч байхдаа өөрөө тэнхлэгээрээ эргэлддэг. Дэлхий нэг бүтэн эргэхэд 24 цаг шаардагдана.

  Нар бол гэрэлтдэг, дулаан энерги, цацрагийг  ялгаруулдаг асар том од юм. Тийм учраас дэлхий нарыг тойрч эргэхэд нарлуу харж буй хэсэгт өдөр болж, нөгөө талд шөнө болдог. Нар өглөө бүр зүүн зүгээс мандаж харагддаг. Үүлтэй, бороо цас орж байсан ч үүлний цаана нар мандсаар л байдаг. Орой болоход нар баруун зүгт шингэж байгаа харагддаг. Ингээд л нарны гэрэлгүй учраас харанхуй, сэрүүхэн болж шөнө болдог байна. Нарны гэрэл дэлхий дээр хэр тусаж байгаагаас  шалтгаалж өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа өөр өөр байдаг.

  Дэлхийн бөмбөрцгийн экваторын бүслүүрийн ойролцоох халуун орнуудад өдөр, шөнө яг 12 цагаар үргэлжилдэг байна. Өвөл дэлхий нарнаас холуур нарыг тойрдог. Дэлхийн бөмбөрцгийн Хойд, Өмнөд туйлд л өвөл нь нар харагддагүй учир тэнд бүрхэг харанхуй, хүйтэн байдаг юм. Харин зун нь энэ хоёр туйлд нар өдөр шөнөгүй манддаг.

з

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
22
haha an post
1
wow an post
4
yay an post
15
sad an post
1
ouch an post
6
confuse an post
5
angry an post
10
7014
108 эможи
keyboard_arrow_up