Чиний хамар юуг мэдэрдэг вэ?
2014 оны 8 сарын 12
Амттай сайхан хоолны үнэр, цэцэгнүүдийн үнэр бас амнаас гарсан эвгүй үнэр, муудсан хоол хүнсний муухай үнэр гээд олон янзын үнэрийг бид хамраараа л үнэрлэдэг. Тэгэхээр чиний хамар үнэрийг мэдэрдэг юм байна шүү дээ. Хүмүүс хамраараа сайхан үнэрийг мэдэрч сэтгэл санаа нь сэргэж, баяр хөөртэй болдог байна. Харин муухай үнэрийг ялгаж мэдэрснээрээ бохир орчиноос хол байж эрүүл мэнддээ анхаардаг учир хамар бол хүний маш чухал мэдрэх эрхтэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6940
0 эможи