Моцартын сонатууд тархины хөгжилд нөлөөлдөг
Эрдэмтэд амьтдын өсөлтөн дээр эмх замбараагүй, хүчтэй, түргэн хэмнэлтэй ая сонсгоход тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байсан туршилт байдаг. Харин ургамлын өсөлтөнд хөгжмийн хэд хэдэн төрлийн туршилтыг хийж үзсэн ба сонгодог аянд бойжсон ургамал илүү өнгө үзэмжтэй, хурдан ургасан туршилтаас болж ургийн хөгжилд сонгодог хөгжим тэр тусмаа Моцартын сонатуудыг сонсгох нь хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг гэж ярьцгаах болсон.
Гэхдээ бие давхар байхдаа сонгодог хөгжим сонсоод гайхалтай ухаантай хүүхэдтэй болно гэсэн тодорхой баримт байхгүй бөгөөд сүүлин үеийн судалгаанаас үзэхэд хөгжим ургийн тархины хөгжилд нөлөөлдөг хэмээх цуу яриа нь тийм ч ор үндэстэй онол биш юм. Харин зүгээр намуухан ая сонсох нь жирэмсэн эх болон хүүхдийг тайвшруулж, зүрхний өвчин, стрессээс сэргийлдэг байна.
Тиймээс та хүүхдээ гоц ухаантан болгох зорилгоор биш, харин чин сэтгэлээсээ хайр энэрэл, зөөлөн аядуу, халуун дулаан байдлыг мэдрүүлэхийг хүсвэл намуухан аяыг үргэлж сонсох нь зүйтэй.