Тэр минь буцаад эхнэртэйгээ нийлчихсэн. Би одоо яах вэ?
Сайн байнуу би та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Одоо би 23 настай нилээн хэдэн хүнтэй үерхэж үзсэн боловч яагаад ч сэтгэлд хүрэхгүй салчихдаг байсан юм. Саяхан хагас жилийн өмнөөс нэг залуутай уулзаж эхэлсэн, тэрнийг ч яг надад тохирох хүн юм байна гэж их бодсон яг өөрийнхөө нөгөө талыг олсон юм шиг. Тэр минь надаас 7 ах хүүхэдтэй эхнэрээсээ салсан, царайлаг дажгүй, гадаадад байнга ажлаар явдаг залуу. Би ч яахав дээ хүүхдэд ямар буруу байх биш гээд хүүхдэд нь их сайн ханддаг тэр хүнд өөрт нь бол хайртай сайн гэж огт хэлж үзээгүй л дээ зүгээр чамтай хамт баймаар л байна гэж хэлдэг.
Ийшээ тийшээ ажлаар явсан байхад нь байнга утсаар ярьж байнга холбоотой байна. Тэр би чамд хайртай, үүрд цуг баймаар байна гэх үгнүүдийг байнга надад хэлнэ. Утсаар ярихгүй удвал уурлана, орой дуу дуулж унтуулж өгнө гэх мэтчилэн их л дотно байсан. Үргэлжлэл...