Шүдний арчилгаа зургаан сартайгаас эхэлнэ

2014 оны 8 сарын 09

Хүүхдийн шүдийг 6 сартайгаас нь буюу дөнгөж цухуйж эхэлсэн үеэс цэвэрлэх ёстой юм.  Энэ нь шүд хорхойтох, эрүүний гажигаас сэрэмжилж чадна гэсэн үг. Нярай хүүхэд нэмэлт хоол тэжээлд орж, ичихэр, хүчил агуулсан бүтээгдэхүүнийг их хэрэглэснээр сүүн шүдийг гэмтээх, харлуулж, хорхой идэх аюултай байдаг аж.

Шүдний арчилгаа 6 сартайгаас эхэлнэ

Өглөөний цайны дараа, орой унтахаас нь өмнө норгосон цэвэр бентээр шүдний өнгөр хэсгийг арчих хэрэгтэй. Эхчүүд 4-5 нас хүртэл нь хүүхдийн шүдний арчилгааг орхигдуулалгүй хийж байх ёстой. Эхлээд бентээр арчиж байгаад дараа нь хүүхдийн зориулалттай зөөлөн үстэй шүдний сойзоор шүдийг нь угаагаарай. Мөн хүүхдийг хооллосны дараа буцалсан бүлээн ус уулгаж байх нь амны хөндийн ариун цэвэрт эерэг нөлөөтэй юм.

Хүүхдийг хооллохдоо сахар бага хэрэглэ

Хүүхдийн шүд амархан хорхой идэх нь эцэг эхээс удамшихаас гадна хүүхдийн хооллох хэв маягаас  шалтгаалдаг байна. Ялангуяа угжаар хоолодог хүүхдийн шүд хорхой идэх магадлал илүү өндөр байдаг аж. Тиймээс тараг, сүүг хүүхдэд өгөхдөө сахаргүй өгөх хэрэгтэй юм. Шөнө угж хөхдөг хүүхдийн шүд хорхойтох эрсдэл өндөр бөгөөд соска хөхдөг хүүхдийг соскыг сахар, жимсний чанамалд дүрэхгүй байх хэрэгтэй шүү. Түүнчлэн хүүхдийн шүдэнд чихэрлэг зүйлс, газтай ундаа, чипс зэрэг нь маш муу гэдгийг анхаараарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6811
0 эможи
keyboard_arrow_up