Шашин нь чухал гэж үү…

2014 оны 8 сарын 07

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би та бүхэнтэй өөрийнхөө зовлонг хуваалцахаар шийдлээ. Намайг А гэдэг. Би өөрийн хайр сэтгэлийнхээ талаар та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртөө хайртай тэр маань ч надад маш их хайртай. Бид 2 дундаасаа 2 сайхан үртэй бөгөөд юугаар ч дутахгүй сайхан гэр бүл. Одоогоос 5 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж удалгүй өрх тусгаарлан амьдрах болсон. Тэр цагаас эхлэн хадмууд маань намайг маш ихээр дарамталж үзэн ядах болсон юм.

Учир нь юу гэвэл манай нөхөр казак үндэстэн бөгөөд муселман шашны ёсоор өөрийн шашны хүнээ харийн шашины хүнтэй суулгавал цус холилддог гэсэн мухар сүсгээсээ болж намайг хүүгээсээ салгахын тулд удаа дараалан дарамталж мөн анхны хүүхдийг минь 5 сартай хэвлийд байхад хүртэл намайг хүчээр хүүхдийг минь авахуулах гэж оролдсон. Хэдий ийм байгаа ч гэсэн энэ явдал бид 2-г салгаж чадахгүй, би нөхөртөө хайртай тэр маань ч хүртэл надтай адил бодолтой байгаа.

Гэрлэлтээ хүртэл нууцаар батлуулсныг маань мэдээд хүүгээс минь салахгүй бол намайг ална гэж удаа дараалан хэлж байсан. Үүнээс болоод нөхөр минь аав ээжийнхээ үгэнд цаашдаа итгээд надаас салах вий, мөн хадмууд маань миний гэр бүлд ямар нэгэн хор хөнөөл учруулах вий гэхээс би айж байна. Хадмуудтайгаа ойр амьдарна гэхээс би маш их айж сэтгэл түгшдэг боллоо. Би цаашдаа яавал дээр вэ? Энэ бүгдээс холдмоор байна. Та бүхэн чин сэтгэлийн зөвлөгөө өгнө үү…

цааш үзэх

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6759
0 эможи
keyboard_arrow_up