Нялх хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

2014 оны 8 сарын 07

Усанд оруулахын ач холбогдол

Арьс бол хамгаалах эрхтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон vvрэг гvйцэтгэж байдаг. Хэдийгээр нярай хvvхэд том хvvхдvvд шиг амархан халтартаад байдаггvй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь нярай хvvхдийн арьсны хамгаалах vvрэг бусад насны хvмvvсийнхтэй харьцуулахад сул байдаг тул амархан vрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Арчиж угаах

Хvvхэд тєрсний дараах эхний долоо хоногт буюу хvй хатаж цєглєх хvртэл зєєлєн хєвєн даавууг буцласан бvлээн усаар норгож арчиж цэвэрлэдэг. Нярай хvvхдийн нvvр, гар зэргийг цэвэрлэхээс гадна нугалаа ихтэй амархан бохирддог хэсгvvд болон бэлэг эрхтэн орчмыг хуурайлах болгондоо цэвэрлэж байх хэрэгтэй.

Саванд хийсэн усанд оруулах

Харин хvй цєглєж эдгэрсний дараа нярай хvvхдийг усанд бvх биеэр нь оруулж угааж эхлэнэ. Таны хvvхэд жижигхэн мєн эмзэг мэдрэмтгий байгаа тул зориулалтын баннанд усанд оруулах нь тохиромжтой байдаг.


Усанд оруулахад анхаарах зvйлс

• Хvvхдээ ганц хором ч хяналтгvй орхиж болохгvй. Хэрэв хаалганы хонх дуугарах эсвэл утсанд дуудлага ирж заавал хариулах шаардлага гарвал хvvхдээ уснаас гаргаад эсвэл тэврээд явах нь зvйтэй. Учир нь хvvхэд багахан хэмжээний усанд живж болох аюултайг мартаж болохгvй.
• Хvvхдийг усанд оруулж байх vед усны крантыг заавал хаах хэрэгтэй. Ус гоожсоор байвал усны хэм єєрчлєгдєж хэт хvйтэн болох эсвэл халуун болж болно.
• Усанд оруулахаас ємнє тасалгааны дулаан болон усны хэмийг тохируулж єгєєрєй. Хvvхдийг усанд оруулах тасалгааны дулаан 22-24 хэм байвал тохиомжтой.

Хvvхдээ хэрхэн усанд оруулах вэ?

1. Усанд оруулахад зайлшгvй хэрэгтэй зvйлсvvд болох алчуур, цэвэр хувцас, єлгий биеийн тос зэргийг бэлдэнэ.
2. Баннандаа 5-10 см орчим бvлээн ус хийж бэлдэх. Усны дулаан 36-37 хэм байвал тохиромжтой.
3. Хvvхдээ авч ирж хувцасыг нь тайлахын зэрэгцээ чихэнд нь ус орохоос сэргийлж хєвєнгєєр бєглєж єгч болно.
4. Нэг гараараа хvvхдийнхээ толгой болон хvзvvнээс тvшиж хєлнєєс нь эхлэж аажмаар усанд дvрж оруулна.
5. Хvvхдэд зориулсан зєєлєн vйлчилгээтэй саван болон зориулалтын алчуур ашиглаж биеийн дээд хэсгээс нь доош нь мєн урд тал болон ар талыг жигд савандаж угаана. Биеийн нугалаатай хэсгvvд болох єгзєг,цавь, суга, хvзvvний нугалаа, чихний ар тал, бэлэг эрхтэн зэргийг сайтар анхаарч угаах хэрэгтэй. Мєн хєлийн болон гарын хуруу хоорондох хэсгийг угаахаа битгий мартаарай.
6. Хvvхдээ усанд оруулсны дараа бvлээн усаар дээрээс нь гоожуулж саванг арилгаж нэг гараараа хvзvv, толгойг нь тvшиж нєгєє гараараа бєгснєєс нь єргєн уснаас гаргана.
7. Хvvхдээ уснаас гаргамагц дааруулалгvй биеийн алчуураар хуурай болтол арчиж єгнє. Нугалаатай хэсгvvдийг нойтон орхиж болохгvй. Сайтар арчиж хуурайшуулсны дараагаар хvvхдийн биеийн тосоор тосолж єгєх хэрэгтэй. Ингээд урьдчилан бэлдэж дулаацуулсан хувцасыг нь ємсгєж єлгийдєнє.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6746
0 эможи
keyboard_arrow_up