Багш Б.Туул: Нүүрний иогийг тогтмол хийх нь хамгийн чухал. Өдөр бүр 5–10 минут л зарцуулсан ч, үр дүн гарна

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын "Нүүрний иогийг хэзээ хийх нь үр дүнтэй вэ?" зөвлөгөөг хүргэж байна.
Нүүрний иогийг өглөө, өдөр, орой аль ч цагт хийж болох ч, зорилгоосоо хамаарч хамгийн үр дүнтэй цагийг өөрийн сонголтоор сонгохыг зөвлөж байна.
Өглөө: Сэргэлт, цусны эргэлт, хаван буулгах
Хэзээ?
• Нүүрээ угаасны дараа, арьсаа чийгшүүлсний дараа
Яагаад?
• Шөнөжин хөдөлгөөнгүй байсан булчингуудыг сэргээнэ
• Өглөөний хаван буулгана
• Цусны эргэлтийг идэвхжүүлнэ
• Өдрийн турш нүүрний булчин зөв ажиллах суурийг тавина
Өдөр: Завсарлага, тайвшрал, стресс тайлах
Хэзээ?
Ажлын хоорондох завсарлага, компьютерийн өмнө удаан суусны дараа
Яагаад?
• Нүд, дух, хөмсөгний ачааллыг тайлна
• Анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлзүйн тэнцвэрт байдалд хүргэнэ
• Суларч эхэлж байгаа булчингуудыг дэмжинэ
Орой: Амралт, тайвшрал, нөхөн төлжилт
Хэзээ?
Унтахаас 1–2 цагийн өмнө, нүүрээ цэвэрлэсний дараа
Яагаад?
• Өдрийн стресс, булчингийн ачааллыг тайлна
• Гүн амралтанд орж, арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ
• Иллэг, зөөлөн сунгалт нь унтах чанарыг сайжруулна
Нэмэлт зөвлөгөө:
• Тогтмол хийх нь хамгийн чухал: өдөр бүр 5–10 минут л зарцуулсан ч, үр дүн гарна
• Толины өмнө, цэвэрхэн гар, чийгтэй арьстай үед хийх
• Сэтгэл санаагаа төвлөрүүлж, амьсгалын хэмнэлээ анхаараарай






