Өндөр өсгийтөд дурлагсад наашаа...

2014 оны 8 сарын 06

Өндөр өсгийтэй гутлыг хүмүүс янз бүрээр л үнэлдэг. Зарим нь эрүүл мэндэд муу, сөрөг нөлөөтэй гэж байхад нөгөө нэг нь тийм ч муу биш гэх нь бий. Тиймээс та бүхэндээ тодорхой мэдээлэл өгөхийг зорьлоо.

Эерэг тал:

  • Эрчүүд бүсгүйчүүдийн хөлийг харахдаа хэр зэрэг урт байна гэдэгт анхаарлаа хандуулдаг гэдэг нь нууц биш. Эндээс өндөр өсгийний хамгийн чухал давуу тал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, үзэгдэх байдлыг халхлах энэхүү чадвар нь зөвхөн хөлийг урт харагдуулаад зогсохгүй, биеийн ерөнхий галбирыг бүхэлд нь цэгц шулуун болгон харагдуулж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг байна.
  • Хэрэв та ойр дотныхныхоо хүмүүсээс ялгагдахуйц намхан болж төрсөн бол амьдралдаа амжилт гаргахад арай илүү чармайлт гаргах хэрэгтэй болно. Тиймээс цөөнгүй тохиолдолд намхан эмэгтэйчүүдийн хувьд өндөр өсгийтэй гутал нь амжилт гаргахад дутсан цөөн хэдэн сантиметрийг нөхөх цорын ганц боломж нь болж байдаг. Дээр нь биеийн өндөр нь тухайн хүний өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлж байдгийг сэтгэл судлаачид аль дээрээс баталж байдаг. Үнэндээ ч өндөр нуруулаг хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг байна.
  • Өндөр өсгийтэй гутал өмсөнгүүт нуруу, цээж  чинь тэнийн бөхийхөө больж байдгийг та анзаарсан байх. Энэ нь тулах цэгийн талбай багассанаас шалтгаалж байгаа юм.
  • Өндөр өсгий нь зөвхөн гоо сайхны хэрэгсэл болоод зогсохгүй хэрэв түүнийг хөдөлгөөний эвсэл сайтай хөл өмсөж байгаа бол чамгүй хүчтэйхэн бие хамгаалалтын зэвсэг ч болж чаддаг байна. Хэрэв та гэнэтийн халдлагад өртсөн бол түрэмгийлэгчийн эсрэг өсгийгөө ашиглах бүрэн боломжтой. Ялангуяа өвдөг, шилбэ зэрэг нь тун эмзэг хэсгүүдэд тооцогддог тул өсгийгөөрөө эдгээр хэсэг рүү чиглүүлэн өшиглөхөд багагүй хэмжээний гэмтэл учруулж болдог байна.

Сөрөг тал:

  • Өсгий хэт өндөр байгаа тохиолдолд шилбэний болон тавхайн булчингууд ихээхэн сунасан байдалтай байдаг. Эвгүй гишгэх үед энэ нь эдгээр булчингуудыг багагүй хэмжээгээр гэмтэхэд хүргэж болзошгүй юм. Ингэхдээ зөөлөн эдүүдэд бичил урагдалт явагдаж ч болзошгүй.
  • Өндөр өсгийт өмссөн хөл хэвийн бус хэлбэртэйгэээр, хавчигдсан байдалтай удаад ирэхээр өвдөг болон бусад үе мөчүүдэд нь ихээхэн зовиур мэдрэгдэж эхэлдэг. Энэ нь удаан хугацаагаар, эсвэл бүр байнгын үргэлжилбэл үе мөчний уян хатан байдал алдагдахад хүргэж, цаашилбал элдэв өвчин болж хүндрэх ч магадлалтай.
  • Та тэнцвэр авахын тулд мөрөө хойш нь гэдийлгэх үед өөрийн эрхгүй нурууны үеүүдэд бүсэлхийний хэсгээр нэмэлт ачаалал ирж байдаг. Нурууны булчин хөгжил муутай хүний хувьд энэ нь багагүй сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Хэрэв асуудал хүндэрвэл зөвхөн бүсэлхий хавиар нэмэлт ачаалал өгөөд зогсохгүй түүнээсээ гүнзгийрэн нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлөх магадлалтай юм.
  • Хөлийн уланд тууш шугам ба хөндлөн шугам гэсэн хоёр төрлийн тэнцвэрийн шугам байдаг. Эдгээр шугамууд нь пүрш адилаар биднийг явж, гүйж, үсэрч байхад доргилтыг зөөлрүүлж байдаг. Харин өндөр өсгийтэй гутал өмссөнөөр бид тууш шугамыг "ажлаас нь халж" байдаг юм. Ингэснээр хөндлөн шугамд хоёр магадгүй гурав дахин  их ачаалал ирж байдаг байна. Энэ байдал нь удаан үргэлжилбэл хөлийн улны хэлбэр алдагдах сөрөг үр дагаварт хүргэдэг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6703
0 эможи
keyboard_arrow_up